Өнөөдөр яагаад ч юм хийх юм олдохгүй нэг л гуниглаад байх юм. Жунин гэртээ байгаа ч гэсэн ажлаа хийсээр.
Би "хайраа бидний гэрлэлт болсноос хойш адал явдал арай багассан юм шиг санагдахгүй байна уу? өмнө нь бие биеэ болзоонд уриад л аав ээжийнхээ гэрээс нууцаар гараад л ер нь үргэлж догдлол дүүрэн байдаг байж гэтэл одоо нэгэн хэвийн жоохон уйтгартай санагдах боллоо" гэж түүнийг ямар нэг шинэлэг зүйл хийгээсэй гэсэндээ үг хаяад амжлаа.
Жунин "тэгээд юу гэх гээд байгаа юм? аль хэдийн надаас уйдсан гэж үү?" хэмээн илүү чухал царайтай асуулаа.
Би ийм уур амьсгал бий болгох гэж хэлээгүй болохоор "тэр нөгөө-" гэтэл
Жунин "тэгж их уйдаад байгаа бол нууц амрагтай болохгүй юу" гэж хэлээд эргээд ажлаа хийж эхлэв.
Түүнээс ийм зүйл сонсоно гэж огт бодоогүй болохоор гомдохын хажуугаар шар хөдлөн "тэгье ээ нэг өдрийн хугацаатай хэн хэн нь нууц амрагтай болоод үзье.Гэхдээ ямар ч с*кс байхгүй шүү бусад бүх зүйлийг зөвшөөрч байна. Аан тийм хүчинтэй хугацаа зөвхөн өнөөдөр"
Жунин шууд ажлаа хийхээ болин "сайхан санаа байна" гэснээ хувцасны өрөө рүүгээ орчихлоо.
Би гайхсандаа түүний араас ороход тэр их л яарсан шинжтэй хувцсаа өмсөж байлаа.
"чи хайчих гэж байгаа юм?" гэхэдЖунин "мэдээж нууц амрагаа хайх гэж байна. Хүчинтэй хугацаа зөвхөн өнөөдөр гэсэн. Гэтэл өнөөдөр дуусахад ердөө 12 цаг дутуу байна" гээд юм хэлж амжихаас минь өмнө гараад явчихлаа.
==========
20 цаг болж байна. Гэвч тэр ирээгүй л үнэхээр нууц амраг хайгаад явчихсан юм байхдаа?
Жунин гэрээс гарч явснаасаа хойш нэг ч удаа миний дуудлагыг авсангүй.
Уурлах, гомдох, хардах, бас өөрийгөө ямар тэнэг юм хэлснээ бодон дэмий суваг солин сууж байтал хаалга дуугаран Жунин ороод ирэв. Бас нэг хүүхэнтэй. . .
Би харсан зүйлдээ итгэж ядан ном нүдлэхэд Жунин инээмсэглэн "яaсан бэ? өнөөдөр дуусаагүй байна ш дээ. Бид тохиролцсон байхаа?" гэв.
Би нулимс уур хамаг юмаа тэвчин байж "тийм ээ, цагийг сайхан өнгөрүүлээрэй"
Жунин "мэдээж, чи харин саад битгий болоорой" гэснээ нөгөө хүүхэндээ хандан "гал тогоо тэнд байгаа хонгор минь" гэсээр галын өрөөг заалаа.
Би үнэхээр цааш харж тэвчээгүй болохоор уур хүрэн өрөө рүүгээ явахад Жунин нөгөө хүүхнийхээ араас орж байгаа харагдана. . .