Өнөөдөр бол охидын өдөр. Найз охидтойгоо сардаа нэг удаа уулзаж хамт дэлгүүр хэсэж, хоол идэж, гоо сайханд орж буу халдаг юм. Өнөөдөр тэр өдөр нь. . .
Бүгд цуглаад хоолоо захиалаад хүлээгээд сууж байтал манай найзууд дундаа хамгийн галзуу нь болох Мисү намбатай нь аргагүй чимээгүй сууна.
Би "Чой хадагтай юу болоо вэ? дэнгийн эрвээхий шиг л байнга дэггүйтдэг. Бас сандал дээрээ ч тайван суудаггүй хүн өнөөдөр их намбатай байх чинь" гэхэд
Охид бүгд "тийм шүү", "нээрээ тийм байна" гэх мэтээр намайг дэмжлээ.
Мисү жуумалзан "энэ асуултыг л хүлээж байлаа. ТА-ДА ХАРДАА ОХИДОО" гэсээр ширээн дээр жирэмсний тав зургаан тест гарган тавилаа.
Бид "ВААА ЭЭЖ БОЛСОН ХЭРЭГ ҮҮ? " "БАЯР ХҮРГЭЕ" гээд л тусгай өрөөг бараг л нураах шахлаа.
Гэтэл хажууд сууж байсан Сохи "яа Ким хадагтай ямар нэг юм бодооч ээ, Жунин та хоёр гэрлээд гурван сар гаран болж байна. Гэтэл Мисү Канги хоёр гэрлээд сар болж байж хүүхэд хийчихсэн байна" гэсээр намайг нударлаа.
Яг энэ үед л надад гайхалтай санаа төрж Мисүгээс нэг тестийг нь гуйж аваад өнөөдөр орой Жунинаар тоглохоор шийдлээ.
================
Хоол ундаа хийж ширээгээ засаж дуусаад түүний эрхийг амьсгаа даран хүлээнэ. Азаар төд удалгүй Жунин ирэв.
Тэр хувцсаа солин гар нүүрээ угааж ирээд ширээнд суулаа. Энгийн үед байдаг шигээ л бид хоёр өөд өөдөөсөө харан хоолоо иднэ.
Би одоо л цаг нь гэж бодсон болохоор "хайраа ТА-ДА" гэсээр нөгөө тестээ урд нь тавихад Жунин тестийг харан хоолондоо хахаж цацаад бөөн юм боллоо.
БИ ч хурдхан ус өгөөд басхүү бяцхан наргиа маань амжилттай болсонд баярлан жуумалзан сууна. Жуниныг юу хэлэх бол гэхээс тэсэж ядан сууж байтал тэр юм хэлсэнгүй хэсэг шал ширтэн чимээгүй суулаа.
Би гайхсандаа "яасан бэ? хайраа баярлахгүй байгаа юм уу?" гэж асуухад
Жунин бараг л тэнгэр нуртал санаа алдсаар "хэний хүүхэд юм? Ким Инбинь?" гэх нь тэр.
Би бүр сонссон зүйл дээ итгэж ядан "ю-ю-юу яриад байгаа юм? чиний л хүүхэд байж таараа ш дээ" гэж уурлах гомдох зэрэгцэн хариулахад
Жунин над руу тийм гэхийн аргагүй хачин харсаар "угаасаа би чадахгүй юм чинь ингээд ч болов чи минь сэтгэлээ дэвтээсэн бол зүгээр дээ. Би хүүхдийг өөрийнх юм шиг өсгөнө" гэх нь тэр.
Би бүр сонссон зүйлдээ итгэж чадсангүй. Яаж асуух учраа ойлгохгүй гацаж ээрсээр "ю-юу яриад байгаа юм бэ? чи чадахгүй гэдэг чинь?" гэхэд
Жунины нүдэнд нулимс цийлгэнэн "мэдээгүй байсан хэрэг үү? чамайг мэдсэн болохоор өөр хүний хүүхэд тээж гэж бодсон. Инбинь хайрт минь үнэхээр уучлаарай. Би үргүй. Бид хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй. Хэрвээ энэ тухай эрт хэлсэн бол чамайг надтай гэрлэхгүй байх гэж айсан юм. Үнэхээр уучлаарай" гэсээр уйлж эхлэв.
Би бүр тоглоом хийж байгаад ийм аймшигтай зүйл сонссондоо хэсэг зуур шоконд ороод хөдөлж ч чадсангүй. Сая л нэг ухаан ороод түүнийгээ очин тэвэрлээ.
"хайраа тийм биш ээ. Бүгд тоглоом байсан юм. Мисүгийн тестийг гуйчихсан. Би жирэмсэн биш ээ. Бас чи минь ямар байх надад хамаагүй, чамдаа дэндүү их хайртай. Бид хүүхэдтэй болохыг хүсвэл өргөөд авахад болно. Бүх юм зүгээр за юу. Тэнэг юм бодоод хэрэггүй. Мангар амьтан! чиний л хүүхэд биш бол би өөр хэний ч хүүхдийг тээхгүй мангараа" гэсээр асгартлаа уйллаа.
Гэтэл Жунин намайг тэвэрч байснаа гэнэт инээх нь тэр.
Би нулимсаа арчин "юундаа инээгээд байгаа юм?" гэхэд
Жунин "сарын тэмдэг чинь өнөөдөр өглөө ирсэн гэдгийг мэдээгүй гэж бодоо юу? Би чиний төсөөлж байгаагаас ч илүү чамд анхаарал тавьдаг мангараа" гэсээр дух руу нясаллаа
Би гайхсандаа бас саяхан болсон том шокноос болоод сайн ойлгож өгөхгүй "юу гэсэн үг юм?" гэж асуухад
Жунин хамраа үрчийлгэн "би цоо эрүүл, хүсвэл хэдэн ихрээр нь ч хамаагүй хийж чадна. Зүгээр л чамайг надаар тоглоод байхаар чинь зөрүүлж тоглосон юм" гээд уруул дээр үнсэв.
Би "ЮУ??? ТОГЛООМ ОО?? ЧИ УЙЛААД БАЙСАН БИЗ ДЭЭ?"
Жунин "би одоо ажиллаж байгаа мэргэжлээрээ сурахаасаа өмнө xоёр жил жүжигчний ангид байсан гэж хэлсэн биз дээ" гэх нь тэр.
Би "КИМ ЖУНИН, МУУ ГАХАЙ! ГОМДЛОО ЧАМД!!!" гэсээр хөлөө дэвсэн маш ууртайгаар өрөө рүүгээ явлаа.
Удалгүй Жунин араас орж ирэн "за уучлаарай" гэсээр тэврэх гэж оролдлоо.
Би түүнийг түлхээд "ийм юмаар тоглоод байхдаа яадаг юм. Зөндөө их айсан чамайг ямар их шаналсан бол гээд өөрийгөө зөндөө их зэмлэсэн" гэсээр уйлж эхлэхэд
Жунин "чи ч гэсэн ийм зүйлээр тоглоод байхдаа яадаг юм? өглөө найз чинь ирсэн гэдгийг мэдээгүй бол би ямар их баярлаад тэгээд ямар том шарх авах байсныг мэдэж байна уу? дэггүй амьтан минь" гэсээр дух руу хуруугаараа түлхлээ.
Би нусаа татан доош харсаар "уучлаарай" гэхэд
Жунин "хайртай шүү" гээд уруул дээр минь үнсэв.