Жунин "ээ мэдэхгүй дээ хүүхнүүд та нар ч хов базахаас өөр юм хийх биш"
Би "харин эрчүүд та нар уулзахаараа тоглож хүүхэн ярихаас хэтрэх биш"
Жунин "за арай шүү хайраа бид нар хэдий тоглодог ч гэсэн гэр бүл бас та хэдийнхээ талаар л ярьдаг ш дээ. Бас ажил төрлөө яаж хийвэл илүү дээр амьдрах уу гээд л"
Би "Аа мэдэхгүй. Үнэхээр л тэгдэг чинь үнэн бол манай охин ч бас адилхан . Гэр орноо хэрхэн янзалж гэртээ юу хийх үү? ажлаасаа ядраад ирж байгаа нөхөртөө юу хийж өгвөл зүгээр үү гээд л"
Жунин "мэдэхгүй юм даа, дэлгүүр хэсэг өөрсдийгөө л торддог хүмүүс шүү дээ та нар чинь"
Би "зсс итгэхгүй байгаа юм уу хаашаа юм? тэгж их эргэлзээд байгаа бол нэг өдөр найзаа солих юм уу?"
Жунин нүдээ том руулан "болж байна, маргааш солигдож явъя"
Би "тохирлоо" гээд гараас нь барилаа.
Бид хоёр бас муу санаалаад байгаа юмаа аль аль талдаа солигдож очно гэдгээ хэлсэнгүй. Зүгээр гэнэт очихоор шийдсэн юм.
==================
Маргааш нь Жунины очих ёстой спа-даа очиход эхнэрийнх нь найз хүүхнүүд бүгд л нүүрэндээ маск тавиулж нүдэн дээрээ бас юм тавиулсан хэвтэх ба гар хөлийн хумсаа бас давхар янзлуулаад байгаа бололтой.
Түүний хаалгаар орж ирэхэд "Яа Ким хадагтай ямар удаан бөгстэй юм бэ? хэзээ ирж байгаа юм?" гэсээр угтахад тэдэнд үйлчилж байгаа хүүхнүүд гайхсан янзтай Жунин руу харна.
Жунин ч Инбиний орох карт буюу тусгай үйлчлүүлэгчийн картыг үзүүлэв. Энэ өрөө тусгай өрөө тул угаасаа тэднээс өөр хүн орж ирэхгүй. Тэгээд л бүгд Жуниныг Инбинь гэж бодсон хэрэг.
"та энд суучих" гэсээр Жуниныг суулгалаа. Тэгээд л мөн адил нүүрэн аманд нь юм түрхэн гар хөлийг нь янзалж эхлэв.
"хөөе Ким хадагтай хэлгүй болчихсон юм уу? юм дуугараач"
"Наадах чинь өчигдөр нөхрийнхөө алжаалыг тайлна гээд тусгай хоол хийгээд тусгай хувцас аваад байсан. Нөхрийнхөө алжаалыг хэт тайлаад өөрөө алжаасан юм биш үү?" гэсээр тас тас инээхэд найз хүүхнүүд нь тэр чигээрээ нир хийтэл инээлээ. Жунин өчигдөр барьсан амттан хоол болон эхнэрийнхээ өмссөн байсан тусгай хувцсыг бодон өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулав.
Энэ байдлаараа нэлээд удлаа нөгөө хүүхнүүд ч ам булаалдан юм ярих ярих ба үнэхээр л манай нөхөр тэгсэн. Тэгж өгвөл илүү их таалагддаг юм байна лээ гээд л нөхрөө ярьсан хүмүүс. Эцэст нь нүүр нүдэндээ тавьсан байсан юмаа аваад бүгд "ЖУНИН ЮУ ВЭ ЧИ" гэсээр орилолдлоо.