Жунин машинаа угаана гээд гарш руу орсон ч одоо болтол угаагаагүй байгааг харлаа.
Би тоосны алчуураа доош тавиад "аль түрүүнд л машинаа угаахаар явлаа гэсэн биз дээ? юугаа хийгээд байгаа юм? угаа л даа би бараг гэрээ цэвэрлээд дуусаж байна" гэхэд
Жунин энэ асуултыг хүлээж байсан мэт жуумалзсаар араас ирж тэврээд "миний хайр барууны кино клип дээрээс их харсан байх бүсгүйчүүд машин угааж байхдаа их халуухан харагдаг ш дээ. Чи минь тэгж угаавал яаж байна. Хариуд нь хайр нь юмаа угааж ѳгье" гэв.
Би тоглохоор шийдэн "түр хүлээж бай хонгор минь" гэсээр энгэрээр нь гараа гүйлгэн ѳдѳѳд явахад тэр их л баяртай байгаа бололтой жуумалзсаар үлдэв.
. . .
Би түүнд дѳнгѳж сая утсан дээрээ татаж авсан нэг хүүхний машин угааж байгаа бичлэгийг тавьж ѳгѳѳд "миний хайр энэ хүүхнийг намайг байна гэж тѳсѳѳлѳѳд үзэнгээ машинаа ѳѳрѳѳ угаачих за" гээд түүнд алчуур атгуулаад гаршаас гарлаа.
===========
Хоёр хоногийн дараа:
Би "ХАЙРАА ХАЙРАА БИ ҮЗЭСГЭЛЭНДЭЭ ГОЛ БҮТЭЭЛЭЭРЭЭ ЮУ БАЙЛГАХАА ОЛЧИХЛОО" гэсээр түүнийг чирэн урлан руугаа орлоо.
Жунин гайхсан янзтай том хараад "тэгээд гол бүтээл чинь юу байх юм?" гэж асуулаа.
Би уруулаа мушилзуулсаар түүний энгэрт наалдаад "мэдээж чи минь байна. Дэргэд минь уран баримал шиг сайхан залуу байхад би юу хайна гэж. Хайраа хувцсаа тайлаад хүрээд ир. Чамайгаа зурна" гэхэд
Жунин нэг том харснаа "за одоохон" гээд гараад явлаа.
Би ч ѳнгѳ будаг бүх юм аа бэлдэж дуусаад хүлээж байтал тэр хувцсаа тайлаагүй ороод ирэв.
Би "хувцсаа тайлаагүй юу хийж байсан юм?" гэхэд
Жунин түүнийг суулгахаар бэлдсэн сандал дээр авга эгчийн хүүгийн орхиод явсан супермэний хүүхэлдэйг тавиад "хайраа үүнийг намайг байна гэж тѳсѳѳлѳѳд зурчих за" гээд духан дээр үнсээд гараад явчихлаа. . .