2. Бал сар

5.8K 478 7
                                    

Биднийг ачаа тээшээ авахаар өглөө хурим болсон газартаа очтол хоёр талын аав ээж арван таван толгойтой атгаалжин хар мангас гэдэг шиг л гал ус мөс юу л байна бүгдээр тургихад бэлэн болсон байлаа.

Миний төрж өссөн гэр бүл минь нэлээд нэр хүнд бүхий том гэр бүл байгаа юм. Тийм дээ хамгийн их загнаж байгаа нь манай ээж байв.

Ээж "нүдний булай яахаараа хурим дээрээсээ зугтаадаг байна аа? аавын чинь найзууд ямар том том гэр бүлийн хүмүүс ирлээ дээ. Зочид бэлгээ өгөх гэтэл гэрлэсэн хос нь зугтаасан байсан. Та хоёрт ер нь ухаан бодол гэж юм байна уу?"

Ж.ээж "чи ч гэж чи эхнэрээ аваад зугтаачихдаг нь яаж байгаа юм? эр хүн айлын тэргүүн байж" . . .

гээд онгоцондоо суух хүртэл минь хоёр ээж гал мөс хутга шөвөг юу л байна бүгдээр нь тургилаа. Бал сарын аялал минь ийм барцадтай эхэлсэн ч бид хоёр тэдний хэлсэн хатуу үгс эцэг эхчүүдийн уур хилэн ер нь юуг ч анзаараагүй юм. Зүгээр л хоёр биеэ харахад л үгээр хэлэмгүй аз жаргалд умбаж өөрийнх эрхгүй инээмсэглэж байсан юм. Магадгүй бид хоёр инээгээд байсан болохоор хоёр ээж бүр ч их уурласан байх. . .

===============

Бидний бал сар Лондонд өнгөрөх болно. Ихэнх хүмүүс Хайрын хот Парис эсвэл халуун орны далайн эргийг илүүд үздэг байх. Гэвч бидний хувьд хайрын хот Лондон байдаг юм. Учир нь гурван жилийн өмнө бид Лондон хотод анх удаа уулзаж байлаа. Анхны учрал минь өчигдөр мэт л тодхон санагдаж байна.

Би "хайраа энд, энд би чамайг хамгийн анх харж байсан" гэсээр хөшөөний урд очин зогсоход

Жунин инээмсэглэн холоос харна, би "юугаа хийгээд байгаа юм бэ? хурдаг зогсооч дээ" гээд бидний зургийг авч өгөхөөр болсон хүн рүү дохиход Жунин ч дэргэд ирж зогслоо.

Зураг дарж өгөөд нөгөө хүн "хөөрхөн юмаа, ах дүүсийн аялал уу?" гэж хэлээд яваад өгөв.

Би ".0.0 б-бишээ, бал сарын аялал" гэж амандаа бувтнасаар үлдлээ.

"ямар хүн гэрээрээ чи бид хоёрыг ах дүүс гэж хардаг байна аа? бас хос хувцас өмсье гээд байхад чинь" гэж үглэхэд

Жунин "бидэнд ч бас шаргал үс цэнхэр нүдтэй л бол хоорондоо төстэй харагддаг ш дээ. тэдэнд ч бас бид тэгж харагддаг байх"

Жунинд харин хөгжилтэй байгаа бололтой ганцаараа инээнэ. Гэтэл зургаа хартал. . .

Би  "юу вэ? ийм тэнэг зургийг хараад хэн угаасаа хосууд гэж бодох юм?  мангар Жунин" гээд хошуугаа унжуулан өөр тийш хараад зогстол

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би "юу вэ? ийм тэнэг зургийг хараад хэн угаасаа хосууд гэж бодох юм? мангар Жунин" гээд хошуугаа унжуулан өөр тийш хараад зогстол

Жунин араас тэврээд "гоё л байна ш дээ, бусад хосоос шинэлэг"

Би түүн рүү муухайр хараад "юун нь гоё байгаа юм, зомби царайлчаад" гэснээ гэнэт зураг дарж өгсөн хүний үг санаан орон "гэхдээ тэр хүн намайг чиний дүү гэсэн" гээд нүдээ тормолзуулан инээмсэглээд "залуухан харагддаг эхнэртэй та ч зовох нь дээ Ким Жунин" гэж шарыг нь малтахад

Жунин инээмсэглэн намайг өөр лүүгээ харуулаад хоёр хацраас минь барин "харин тийм ээ, Ким нүүнаг сайн харж байхгүй бол" гээд уруул дээр минь үнслээ.

/Дууссан/ 💍 Гэрлэлт💍 [short story]Where stories live. Discover now