Би: босоод, босоод!
Би: Хүүе ээ, хайртаа босооч ээ! Өчигдөр эрт ирж эрт унтчхаад яагаад босохгүй байгаа юм бэ аан аан, бос л доо!
Намайг ийн хэлэхэд Бэкхён нойрмогоор нэг нүдээ нээгээд дараа нь хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх нь тэр. Энэ нэг юм одоо яаж маяглаад байгаа юм бэ!
Би: за боль боль! Би явлаа. Баая, андаа
Бэкхён: хаашаа явах гээд байгаа юм бэ! гэж хачин хоолойгоор хэлээд өндийн суугаад үсээ хэд хэд үрэв.
Би: гал тогоо руу. Би өлсөөд байна за юу!
Орноосоо босоод гал тогоо руугаа орж, хөргөгчөө онгойлголоо. Нүдэнд хамгийн түрүүнд алим харагдахад шүүрч аваад зочны өрөө рүү ухасхийв. Тэгээд буйдан дээрээ хэвтэж, зурагтаа асаахад өглөөний драма гарч байхтай таарсан байлаа. Манай нөхөр ер нь их унтамхай, идэмхий, ичимхий. Есөн шидийн зүйл бүрдсэн хүн.
Удалгүй унтлагын өрөөний хаалга онгойн Бэкхён цээж нүцгэн, хүзүүгээ маажсаар гарч ирэх нь тэр. Нүд нь аниастай цаад өрөө рүү орчхоод яг 5 минут болж шал өөр хүн болчхоод гараад ирэв. Ингэж л хувирдаг юм даа. Тэгээд над дээр ирэн гараа сунгахад нь би тоосонгүй. Бэкхён хошуугаа унжуулсаар хамар дээр үнсээд цаашаа гал тогоо руу орохоор өгзгөө хаялсаар явав.
Өлсөөд байна. Амттай юм идмээр байх юм. Жижигхэн хүүхэд миний гэдсэнд орчхоод намайг таргалуулах гээд байх юм аа. Хүүхдээ, ээж нь уг нь таргалмааргүй байна аа. Яг 50кг байгаа 50кг хэвээрээ байж байгаад л төрчихмөөр байх юм. Уг нь охин бол эмэгтэй хүн эмэгтэй хүнийгээ ойлгох ёстой доо. Золиг чинь, яг эрэгтэй юм байна л даа.
Бэкхён: BABE! Хүрээд ир дээ
Босоод гал тогоо руу ороход мань хүн нүцгэн цээжин дээрээ миний хоол хийхдээ зүүдэг wonder woman-тэй хормогчийг зүүчихсэн зогсож байх нь тэр. Бараг надаас илүү зохиод байгаа юм биш үү айн?
Бэкхён: нүдлэж иднэ биз дээ өндгөө? гэж асуув.
Би толгой дохисоор хажуунаас нь харж зогсоход Бэкхён дөрвөн өндөг хагалж хийгээд шар дээр нь давс үрээд тагийг нь тавив. Тэгээд над руу харж байснаа малийтлаа инээгээд гараа дэлгэлээ.
Бэкхён: алив, хүрээд ир бяцханаа!
Би инээсээр нөхрийнхөө ангир цагаан цээжинд нь наалдан тэврүүлэхэд энэ хорвоо бүхэлдээ минийх юм шиг санагдаж байлаа. Оооё тэгэж энэ тэр.
ESTÁS LEYENDO
Pregnancy | completed
RomanceБэкхён:Хүмүүсээ, миний эхнэр жирэмсэн болсон. Би аав боллоо. Ямар гоё мэдрэмж вэ? Аав болох ийм байдаг байх нь ээ! Бэкхён: ХҮЛЭЭГЭЭРЭЙ! Би тэгээд баасыг нь цэвэрлэж, шүлстэй чихрийг нь идэх юм уу? Заза, тэр үедээ л болъё! Одоохондоо төрөхөд 8 сар д...