Special chapter

3.3K 219 10
                                        

Haejoo's P.O.V

Би: хань аа, охины тирко муухай болчихсон байна. Чи очоод сольчих гэсээр гал тогооноос цухуйн Бэкхёнд хэллээ.

Бэкхён над руу нэг өлийж харснаа толгой дохив. Тэгээд ширээнээсээ босоод ийш тийшээ догонцсоор арай гэж ганцаараа сууж байгаа Арин руу очлоо. Арин баачхаад л энүүгээр дүүрэн баас үнэртээд байж л дээ. Би энийг ч мэдэхгүй Жүхён эгчийг унгасан гэж гүтгээд, эгч ч би унгаагүй гээд хөглөлөө шт.

Гал тогооноос аягануудаа угаачхаад гарч ирэхэд Бэкхён унтлагын өрөөний үүдэнд охиныхоо баастай тиркотой ноцолдсоор сууж байв. Би Бэкхёны согтуу байгаа ч өнөөх баасыг нь бөгстэй нь нялгадчихгүйхэн шиг цэвэрлэхийг хичээж байгааг харан шоолж байсан юм.

Би: би цэвэрлэх үү, хайр аа?

Бэкхён над руу сүүмийсэн нүдээр хараад малийтлаа инээж: үгүй үгүй, би Ариныхаа чихэрлэг баасыг дороо цэвэрлэчих нь гээд тирког нь хамартаа ойртуулж үнэртснээ хачин царай гаргалаа.

Шалан дээр суух Ариныг тэвэрч аваад гялс угаалгын өрөөнд оруулж баастай онжгийг нь угаахад Арин ингэж угаалгах дургүй болохоор уйлж байв.Би тэрнийг саатуулж,янз янзын үг хэлж байгаад цэвэрхэн өгзгийг нь өөрийнх нь ягаан алчуураар ороогоод тэврэн  угаалгын өрөөнөөс гарлаа.

Бэкхён: миний охин өнөөдөр лууван идсэн бололтой. Уг нь лууван иддэггүй юмсан. Бас энэ юун сонин ногоон юм бэ? Байцаа юм байх даа? Миний Арин өнөөдөр үнэхээр их ногоо иджээ гэсээр өнөөх тиркон дох баасанд нь нүүрээ наах шахам сууж байх юм.

Чанёол: хөөе баас үнэрлэгчээ, ганц ая барина байгаа?

Сухо: наад баас чинь одоо анхилуун байгаа ч бүр мах их иддэг болоод бөөлжмөөр заваан болно.Тэрнээс өмнө анхилуун байна гэж бодоод л баахыг нь хүлээгээд сууж бай.

Би энэ хэдэн эргүүнүүдийг харж сууж байгаад Жүхён эгч хүүгээ унтуулна гээд түрүүнд орсон унтлагын өрөө рүү оров.Жүхён эгч жирэмсэн болсон гэдгийг би хэлсэн үү? Хэлээгүй бол тэр одоо дөрвөн сартай жирэмсэн болсон шүү.Сухо ах Жүхён эгч хоёр сайн ажилсан кк. Сухогийн ахын охинтой болох мөрөөдөл бараг л биелэчих байх гэж бодоод байгаа иб нь.Өмнө нь хүүтэй болох мөрөөдөл нь биелэчихсэн болохоор.

Би: энэ хэдэн архичдыг яаж унтуулах вэ? гэхтэй зэрэгцэн манай нөхрийг үхэх гэж байгаа ямаа шиг хоолой гарч тэр гурав яг л найрал дуу дуулж байгаа аятай хоолой моолойгоо салган дуу дуулж эхлэв.

Pregnancy | completedTempat cerita menjadi hidup. Temukan sekarang