Chapter-6 Baby, don't cry

3.4K 312 7
                                    

Тэнгэр цэлмэг, нар тэнгэрт өндрөөс өндөрт хөөрсөн энэ цагт гэртээ сайхан зайрмаг хажуудаа тавиад идэнгээ хөгжөөнт нэвтрүүлэг үзэж байсан юм. Нөхөр нь ажилтай, гэр нь цэвэрхэн, жирэмсэн эмэгтэй өөр юу хийх юм бэ, тэ? Гэхдээ нөхрөө санах ч бас хэцүү л дээ. Золиг чинь, өглөө үнсэж үнсэж гарчхаад таван минутын дараа буцаж орж ирээд үнсчхээд гарч явсан. Ер нь бол ойрд Бэкхён их хөөрхөнтөөд байгаа. Орой болгон амттан авч өгөөд, хөл, нуруу барьж өгөөд бүр гэдсийг маань тослож өгч байгаа.

Би Бэкхёны ирэх цагт нь тааруулан хэрэгтэй юмаа захих гээд залгатал утсаа авсангүй. Тэгэхээр нь мессеж бичээд орхисон юм. Ойрд ээжтэй утсаар яриагүй болохоор утсаар ярихаар болж залгалаа.

Ээж: миний охин, сайн уу?

Би: сайн. Та хоёр ямархуу байна даа?

Аав цаанаас: зүгээр ээ, миний охины гэдэс баавартай томорч байгаа биз дээ айн? Ээж чинь бас их том гэдэстэй байсан штэ!

Ээж: баавартай нь ч юу юм бэ. Чи явж наад алимаа угаачхаад ир дээ.

Би инээгээд: юун алим бэ? Алим идэж байгаа юм уу?

Ээж: ах чинь алим явуулаад аа. Та хоёр хэзээ ирэх юм? Хүргэнээ санаад байх чинь вэ.

Би: зозо. Бён овогтын хүүтэй лав суулгахгүй гээд байсан хүн хаана байна? Тийм хүн Бэкхёныг сураад бөөн юм болж байх юм аа.

Ээж: чимээгүй бай! Манай хүргэн сонсвол гомдоно. Тэгсэн ч Бён овогттой манайх өстэй байсан болоод л чамайг суулгахгүй гээд байсныг чи мэднэ.

Би: одоо бол өсгүй. Тиймээ тийм. Би мэднэ. Ойрхноос очихыг бодно оо гээд бид яриагаа дуусгав.

Нээх өстэй энэ тэр гэж ирээд л хэлж байх юм. Шал худлаа. Зүгээр нэг жижигхэн маргаантай байсныгаа өс хонзон гэж ирээд л. Ер нь бол тэ, одоо бол тэ тэд нарын өс гэж байхгүйшт. Эцэг эхчүүд уулзахаар нэг нэгэнтэйгээ хамаг юмаа яриад л ёстой жаахан хүүхдүүд шиг болчихдог.

Тэгэж хэвтэж байгаад хэсэг зүйрмэглэчихэж. Тэгээд сэрээд оройн хоолоо хийчхээд өрөөнийхөө цонхоор Бэкхёныг харан хэсэг зогслоо. Гадаа ч сайхан тогтуун салхитай байна. Хүмүүсийн дуу гадаа сонсогдож, хүүхдүүд тоглож байгаа нь ч үзэгдэнэ. Цаг арай эрт байгаа ч Бэкхёныг өнөөдөр эрт ирэх байх гэж бодон хүлээсээр зогсоно.

Зурагт үзэж, утсаараа тоглоом тоглож, хааяа нэг хийгээ гаргачхаад хэвтэж байхдаа байн байн цагаа хараастай. Харин оройн 9цаг болсон байхад одоог хүртэл Бэкхён ирээгүй хэвээр байлаа. Түүнд бага зэрэг санаа зовж байгаа ч удахгүй хүрээд ирэх байх.

Pregnancy | completedDonde viven las historias. Descúbrelo ahora