Долоон хоног сайхан амарлаа бас ядарлаа. Одоо нэг юм гэртээ ирээд сайхан мэдрэмж төрж байна. Өвөл болчихсон болохоор Бэкхён намайг доороосоо зузаалсангүй гэж загнаад, би нимгэлэх гээд дахиж загнаад үгүй мөн кэцүү байна аа. Гэр айхтар хүйтэн биш байхад л даарлаа гээд зузаан оймс барьж гүйгээд байх юм аа. Заримдаа бас дарамт мэдрэгдээд байдаг шүү.
Өглөө эрт Бэкхёныг ажилдаа явахад нь уг нь гаргаж өгдөг байсан бол жирэмсэн болсноосоо хойш унтаад сэрэхгүй болчихдог байгаа. Бэкхён хаа сайгүй үнсээд гардаг л гэсэн үнэн ч юм уу худлаа ч юм уу бүү мэд. Бичлэг хийж үзье гэж бодоод байгаа ккк.
Өглөө сэрээд хоолой айхтар хөндүүртэй, бие арзайгаад, хөлийн ул хүйт даачихсан сэрэх нь тэр. Орныхоо нэг булан руу байдгаараа шигдээд, босох хүртэл хэцүү санагдахад их гайхаж учрыг нь бодвоос өчигдөр дэлгүүр гараад гадаа хүйтэн зайрмаг идснээ санав. Тэгээд л хоолой хөндүүр болчихож л дээ. Ийм амархан өвддөгөө мартаад дандаа болохгүй юм хийж явах юм аа, золиг гэж!
Орноосоо босохдоо хөнжлөөрөө бүх биеэ ороогоод гал тогоо руу явав. Халуун усанд дүрдэг цайгаа хийгээд буйдан дээрээ суугаад ууж байтал хажууд утас дуугарлаа.
Би: байна уу?
Бэкхён: юу вэ? Хоолой чинь яагаад сөөчихсөн юм? гэж хачин хоолойгоор асуухаар нь би хоолойгоо хэд хэд засав.
Би: зүгээр л яахавдаа. Унтаад сөөчихгүй юу даа.
Бэкхён: тоглох хүнээрээ тоглоно шүү! Өчигдөр юу идсэн?
Би: з-зайрмаг
Бэкхён: халуун цай уугаад, зузаан оймсоо өмсөөд, гэрээсээ гаралгүй орой болтол тэсч бай! Би аль болох хурдан очихыг бодно. Гэхдээ! Би чамд хэлсээр байхад хүний үг авдаггүй уршиг одоо гарч байна, за юу! Наанаа томоотойхон байж бай. Гөлийчөөд хүний үг мүгэнд орохгүй. Хохино гэхээс өөр юу гэх вэ дээ гэчхээд утсаа тасалчихав.
За тийм дээ. Одоо би л хохирч байгаа юм чинь. Эм ууж болохгүй. Ер нь юу ч ууж болохгүй шт. Золиг юм аа. Ханиад хүрэхээрээ айхтар хүндээр өвддөг хүн эмгүй яаж эдгэнэ дээ. Орой Бэкхён ирээд намайг чанаж идэх байх даа. Гэхдээ бас тэ хүүхдийг нь тээж байгаа юм байна. Арай ч чанахгүй байх аа. Миний хань чинь ухаантай даа.Гэхдээ Бэкхён одоо ид шидтэн юм уу хаашаа юм. Байна уу гэж хэлээд л хүний хоолой сөөснийг мэдчихдэг байна шүү. Агуу агуу!
Цаг өнгөрөх тусам айдас хүйдэс нэмэгдэх шинжтэй болчихлоо шүү. Нээх сонин цаанаасаа л айгаад байх юм. Бэкхён бас нэг уурлахаараа айхтар уурлана шүү дээ. Барьж аваад нүдчихгүй ч нүдэнд нулимс дүүртэл үг хэлээд байдаг. Хайр дотроо хал нь гаднаа гэдэг шиг. Оройн 6 цаг болоход яалт ч үгүй код хийх чимээ дуулдаж, Бэкхён орж ирэв. Нүд ийш тийшээ эргэлдээд л, загнуулахдаа бэлдээд байж байтал харин Бэкхён намайг тэврээд авдаг байна шүү.
YOU ARE READING
Pregnancy | completed
RomanceБэкхён:Хүмүүсээ, миний эхнэр жирэмсэн болсон. Би аав боллоо. Ямар гоё мэдрэмж вэ? Аав болох ийм байдаг байх нь ээ! Бэкхён: ХҮЛЭЭГЭЭРЭЙ! Би тэгээд баасыг нь цэвэрлэж, шүлстэй чихрийг нь идэх юм уу? Заза, тэр үедээ л болъё! Одоохондоо төрөхөд 8 сар д...
