Chapter-20 My angel's name is...

3.2K 253 11
                                        

New dad's P.O.V

Сувилагч эмэгтэй хаалга тогшин Хэжүгийн хоолыг оруулж ирэв. Би охиноо өөрт нь аль болох эвтэйхнээр тэврэхийг хичээж, охин минь унтаж байхдаа инээмсэглэх юм. Бидний эмнэлэгээс гарах өдөх бөгөөд Хэжү  нялх биетэй болохоор түүнийг ядраахыг хүсээгүй тул би бүх юмнуудаа бэлтгэхээр болов. Охин өнөөх жижигхэн ор шиг юмандаа унтаж, Хэжү хоолоо идэж байлаа. Хэжү охин руугаа харан инээж, одоо ч гэсэн энэ бяцхан амьтан өөрөөс нь гараад ирчихсэнд итгэхгүй байна гэв.

Хэжү: чи охиндоо нэр бодож байна уу? Аймар төрөхөд нь бодчихсон байна, лаг нэр энэ тэр гээд л байсан. Бодсон нэрнүүдээ хэл дээ?

Би Хэжү рүү хачин хараад шал худлаа инээлээ. 

Би: бодоогүй шт. Бодох зав гараагүй юм

Хэжү нүдээ эргэлдүүлээд: гэртээ очиж байгаад нэр бодоорой.

Би үнэхээр нэр бодохоо мартчихаж. Угаасаа ч тэгээд охиноо хүү л гэж бодож байсан юм чинь дандаа эрэгтэй нэр л бодсон. Хёнү, Сону. Харин охиндоо ямар нэр өгөх болж байна аа. Бён...

Сэүн өнөөдөр ирж Хэжүг өдөх юм гэсэн. Золиг чинь, найз нь ээж болсон чинь уйлаад байгаа юм даа. Тэгснээ нүдэнд юм орчихлоо ч гэх шиг. Энэ хоёр л биднээс удаан найзалсан нь шүү дээ. Ихэвчлэн Сэүн Хэжү хэрэлдэж явдаг ч ямар нэг юм болвол бие биенийгээ амьнаасаа илүү хайрладаг юм.

Хэжүгийн хамаг юмыг нь янзалж явсаар бараг авгай болох нь. Охин минь анх удаа гэртээ очно гээд Хэжү нээх сүрхий ягаан хувцас мувцас өмсүүлээд байгаа юм аа. Нөгөөх нь үнэхээр өхөөрдөм. Биднийг дэлгүүрээр явахад эрэгтэй хүүхдийн хувцаснаас илүүтэйгээр эмэгтэй хувцас олон байсан шүү. Манай гэр бараг л гүнжийн ордон болох байх аа. Төсөөлсөн чинь эгдүү хүрчихлээ байна.

Би: за болсон уу? Гарцгаах уу? гэхтэй зэрэгцэн залуус бөөнөөрөө ороод ирэх нь тэр. Энэ хэдийн заримтай нь гэрт уулзана гэж бодсон ч бүгдээрээ хүрээд ирдэг тэнэгүүд юм аа.

Сэүн: бүдүүн Хэжүгээр юу байна? Одоо турах үйл ажиллагаагаа эхлэх юм байгаа биз дээ?

Хэжү: чи битгий гуц, миятр зуун ная минь!

Сэүн чанга инээгээд: чи миятр хэд юм айн? Би бол наян гурав шүү жожкон бацаан минь. Ээж болсон байж жаахан намба суугаач!

Хэжү Сэүн рүү муухай хараад барьж байсан тортой юмаа хүчтэй шидэхэд Сэүн барьж аваад маасайтал инээх нь тэр.

Pregnancy | completedTempat cerita menjadi hidup. Temukan sekarang