Бэкхён: хайр, одоо унтъя л даа.
Би: хүлээж бай. Би гялс шээж ирчхээд гэрлээ унтраалаа гээд угаалгын өрөө рүү явлаа.
Мэдэхгүй ээ, өнөөдөр нэг л унтмааргүй санагдаад байна. Цаанаасаа далжигнамаар ч юм шиг. Хүүхэд маань л ээжээ, инээ инээ гээд байх юм байна шт. Өлсөөд ч байгаа юм уу даа? Гал тогоо орж хөргөгчнөөсөө аманд ороод бутрах юм олж идье байз. Гэнэтхэн өлсчихлөө байна.
Бэкхён: ЁО, ХЭЖҮ УНТЪЯ Л ДАА. БИ МАРГААШ АЖИЛТАЙ ОРОЙ ЦЭНГҮҮНТЭЙГ МЭДЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ? УНТМААР БАЙНА!
Би юм идэхээ болиод гялс өрөө рүүгээ гүйлээ. Золиг чинь юун чанга хоолойтой юм. Зүрх салгалчихлаа. Уг нь өлсөөд байсан юмсан. Одоо бүүр нойр хүрэхгүй дээ. Хүчээр хонь тоолж унтъя даа.
Бэкхён: хурдан гэрлээ унтраа.
Би түүн рүү муухай харсаар гэрлээ унтраагаад орондоо оров. Маргааш Бэкхёны компани шинэ салбар ч гэл үү юу ч гэлээ нэг юмаа нээгээд цэнгүүн зохиож байгаа юм гэсэн. Тэрэнд нь би бас хамт явах ёстой. Залхуу хүрээд байхад нээх ядаргаатай юмнуудад нь явах болчхоод байх юм аа. Бэкхён тэнд очоод амттай хоол идэж болно гэсэн болохоор л явах гэж байгаа юм шүү. Буруугаар ойлгов.
Би: хань аа?
Бэкхён: мм?
Би: би юм идмээр байна аа. Өлсөөд байна.
Бэкхён: зүгээр унт аа. Чамайг унтаж байхад зүүдэнд чинь хулгана чиний идмээр байгаа хоолыг чинь авчраад өгнө.
Би: үгүй ээ, тэр хулгана чинь ус авчирч өгдөг юм. Би үнэхээр идмээр байна аваад өг л дөө. Гуйя, идчхээд л унтлаа.
Бэкхён: юу идэх гээд байгаа юм бэ? гээд нүдээ нээгээд хажуудах ширээнийхээ гэрлийг асаалаа.
Би: загасан талх
Бэкхён цаг руу хараад: арван цагт ямар тэнэг хүн загасан талх зараад байж байх вэ дээ. Маргааш өглөө аваад өгье, тэгэх үү? Одоо зүгээр идэж байна гэж бодоод унтчих.
Энэ үед жаал маань хөдлөх нь тэр. Би хөнжлөө сөхөөд гэдэс рүүгээ харахад Бэкхён хөхөрсөөр илэв.
Би: тээр хар л даа. Идье гээд байхад.
Бэкхён: аав нь маргааш өглөө аваад өгье л дөө. Аав нь үнэхээр их ядраад байна. Өнөөдөр бүр үнэхээр ачаалалтай байсан. Яг унтлаа. Аавын үр нь одоо унт, тонтгоноод байлгүй эрт унтаж сур.
Би хошуугаа унжуулсаар толгой дохив. Нүд нь анилдаад байхад л аваад өг гээд шаналгаж чадахгүй. Хэдий идмээр байгаа ч нөхрийнхөө ядарч байгааг харж байж түүнийгээ зовоохыг хүсэхгүй байна.
VOUS LISEZ
Pregnancy | completed
Roman d'amourБэкхён:Хүмүүсээ, миний эхнэр жирэмсэн болсон. Би аав боллоо. Ямар гоё мэдрэмж вэ? Аав болох ийм байдаг байх нь ээ! Бэкхён: ХҮЛЭЭГЭЭРЭЙ! Би тэгээд баасыг нь цэвэрлэж, шүлстэй чихрийг нь идэх юм уу? Заза, тэр үедээ л болъё! Одоохондоо төрөхөд 8 сар д...
