Бэкхён: чи хаашаа явах гээд байгаа юм?
Би: чиний байхгүй газар руу явлаа. Чи угаасаа намайг жирэмсэн болсноос хойш намайг яг л гэрийн авгай шиг харж байгаа биз дээ. Би чиний хүүхдийг тээж байна биш бидний хүүхэд энд бойжиж байна гэж бодсоор ирсэн байхад чи намайг хүндлэх байтугай бүр дорд үзээд байна! Чамтай баймааргүй байна, өнөөдөр!
Бэкхён: чи хаашаа ч явахгүй Хэжү!
Би: би чиний гуйж авсан эхнэр болохоос булааж авсан авгай чинь биш! Бид хэдий эхнэр нөхөр ч гэлээ чи миний хаашаа явах, юу хийхийг минь заах эрхгүй.
Бэкхён: БУЦААД ОР ХЭЖҮ! ОР ГЭЖ БАЙНА! НОВШ!
Тэр миний хойноос ардаас орилсоор үлдэв. Энэ долоо хоногт тэр их муухай ааштай байгаа. Бүх зүйлийг хэрүүл болгоод, над руу уурлаад байхад нь би тэвчсээр л байсан. Гэтэл өнөөдөр тэр надад хэзээ ч гаргаж байгаагүй аашаа гаргах нь тэр. Түүний хэлсэн үг миний зүрх рүү ороход л миний тэвчээрийн хязгаар тасрав. Тэр хэзээ ч надад ийм ааш гаргаж, хачин үгс хэлж байгаагүй. Анхны удаа болохоор яахаа мэдэхгүй нь.
Гэнэтхэн л нулимс нь цийлэгнээд ирэх нь тэр. Тэр миний араас гарч ирэхгүй байна.
Би: ер нь сална аа яадаг юм. Өөр туранхай сайхан хүүхэн олж авна биз хэмээн өөртөө хэллээ.
Яг энэ үед Сэүн залгаж таарав. Би нулимсаа ханцуйгаараа шувтраад утсаа авахад Сэүн намайг "Бүдүүнээ" гэхийг сонсоод бүр ихэр татаад уйлчихав.
Сэүн: х-хөөе, би зүгээр тоглож байсан штэ. Зүгээр байдаг байсан байж яагаад одоо ингэж аймар уйлаад байгаа юм бэ? Хаана байгаа юм? Бэкхён ах хаана байна? Яръя.
Би: тэр муугаас чинь би салчихсан мэдэв үү? Та нар яагаад надад ингэж хандаад байгаа юм! Намайг хүүхдийн тоглоомын талбайгаас ирээд аваадах!
Сэүн: яахаараа хүйтэнд, хар шөнөөр хүүхдийн тоглоомын талбайд байдаг юм? Бэкхён хаана байна?
Би: ЗҮГЭЭР НАМАЙГ ИРЭЭД АВААЧ ДЭЭ!
Сэүн: за за! Битгий уйлаад бай. Одоо гарлаа.
Нөхрөө ч хат. Хойноос гараад ирэх сэтгэлгүй хар шаар. Чи муу надгүйгээр сайхан амьдраарай за юу. Би хүүхдээ сайн хүн болгож өсгөнө өө. Миний хүүхдийг надад өгсөнд баярлалаа. Өөр ярих юм алга.
Сэүний машиныг харав уу үгүй юу хурдан хурдан алхсаар урд талын хаалгыг онгойлгов.
YOU ARE READING
Pregnancy | completed
RomanceБэкхён:Хүмүүсээ, миний эхнэр жирэмсэн болсон. Би аав боллоо. Ямар гоё мэдрэмж вэ? Аав болох ийм байдаг байх нь ээ! Бэкхён: ХҮЛЭЭГЭЭРЭЙ! Би тэгээд баасыг нь цэвэрлэж, шүлстэй чихрийг нь идэх юм уу? Заза, тэр үедээ л болъё! Одоохондоо төрөхөд 8 сар д...
