Chapter-18 Club

2.6K 287 14
                                    

Сонгён эгч бид хоёр өглөө эрт гарч хүнсээ цуглуулж ирчхээд хамтдаа хоол хийсэн юм. Бэкхён Жүхёг хоёр амаа ололгүй идэж, тэдний заваартуулсан юмыг бид хоёр цэвэрлээд гарахдаа бэлдэв. Өнөөдөр бид маш олон ажил амжуулах ёстой л доо. Тэрэнд нь Жүхёг, Сонгён эгч хоёр туслаж байгаа. Би энэнд нь их талархаж байгаа л даа кк. Тэгээд би талархлаа илэрхийлээд хоол авахуулна гэж бодоод байгаа шүү дээ. Сайхан санаа байгаа биз?

Сонгён эгч: хөвгүүд ээ, болж байна уу? Зураг авахуулах цаг болчихоод байна! Бид хоёр аль хэдийнээ болчихлоо.

Жүхёг: байж бай л даа. Одоо гялс үнэртэй усаа түрхээдэхье за юу!

Бэкхён: за болчихлоо. Жүхёг-ним та хожигдлоо. Бүсгүйчүүдийг хүлээлгэх бүдүүлэг үйлдэл шүү гэсний дараа Жүхёг усаа түрхсээр гарч ирэв.

Жүхёг: ахынхаа шинэ машинаар явцгаая!

Сонгён: гаръя, болгоомжтой гэсээр надаас сугадав.

Машинаас буун Бэкхён Жүхёг хоёр нээх догь царай гаргасаар алхах бол бид хоёр хойно нь ярвайсаар тэднийг харж байлаа. Тэдний хажуугаар зөрсөн эмэгтэй болгон ам амандаа тэднийг царайлаг хэмээн магтах бүрт Бэкхён Жүхёг хоёр анхаарал татах мэт чанга хөхрөн, илүү догь царайлж байв. Муу тэнэгүүд, нээх сайхан ч юм шиг гаххх!

Студи дээр ирэн Бэкхён бид хоёр цаанаас өгсөн хувцсыг өмсөж, Бэкхён нүүрээ будуулж байх хооронд би Жүхёгоор жантай гоймон захиалуулж идэв. Жүхёг муухай харсаар суух бол Бэкхён цаанаас эрхий хуруугаа гозойлголоо. Тэгээд ч ах нь дүүдээ хоол авч өгч байж инээмсэглээд, сайн идээрэй гэж хэлэх ёстой байтал Жүхёг хахахгүйхэн шиг идээрэй гэсэн. Энэ муу их том бацаан! Нээх заваан хорон үгтэй.

Бэкхёныг нүүрээ будуулж дуусахад бид зураг авалтаа эхэллээ. Бэкхён над руу харж байгаад дээгүүрх цамцаа тайлчих нь тэр. Би уулга алдсаар тэрний өмнө очиж зогсов. Юугаа хийгээд байгаа хар мангуу вэ энэ одоо?

Би: хөөе, тэнэг ээ! Цамцаа өмсөөч! гэсээр цээж рүү нь цохиход тэр цээжээ илэв.

Бэкхён: зураг авалтын зохиол дээр ийм байсан юм аа. Чи гэдсээ гаргасан байгаа шиг миний цээж ч гэсэн гарах ёстой гэсэн гэхээр нь зурагчин рүү муухай харлаа. Энэ муу л ингэж сэдсэн байна!

Зохиолынх нь дагуу бид гар гараасаа хөтлөлцөхөд Бэкхён миний духан дээр үнсэж, би нүдээ анин инээмсэглэлээ.

Жүхёг: ХЭЖҮ ҮНЭХЭЭР МАТАР ШИГ ХАРАГДАЖ БАЙНА!

Би тэрнийг нь сонсоод Жүхёг рүү нүдээ нээгээд муухай харж: БИТГИЙ ГУЦ! МУУ МАЛАА! гэж орилов.

Pregnancy | completedHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin