Chapter-5 Kiss me, babe?

3.4K 302 7
                                    

Бэкхён: алив ганц үнсчихье, хайртай шүү. Миний хонгор оо, алив аавдаа хүрээд ир ээ. Хүлээгээд байна шүү.

Би хамраа чимхсээр түүн рүү хараад толгой сэгсэрлээ. Хэтэрхий их архи үнэртээд, дотор муухайрч байв. Өөр рүүгээ архи цацчихсан юм уу хаашаа юм, балай чинь.

Би: цаашаа чи! Яасан их архи уучихсан юм? Хамаг уусан юм чинь уруул руугаа орчихсон юм уу хаашаа юм? Уруулаараа намайг идэх гээ юу? Яв, яв. Унт. Өрөө рүүгээ ор гэсээр түүнийг өрөө рүү түлхэн орууллаа.

Бэкхён худлаа хөхөрсөөр баахан юм үглээд л байлаа. Ажлынхантайгаа уусан бололтой. Хэдхэн хундага уугаад л тасарчихдаг юм. Ууж чадахгүй хэр нь ээ архинд дуртайг нь яана! Сэүнээс ч бага уудаг гээд л бод.

Бэкхён: Хэжү-ши, манай эхнэрийг Хэжү гэдэг байхгүй юу. Тэгээд одоо жирэмсэн шт. Уг нь жирэмсэн болоогүй байхдаа уурладаггүй байсан чинь одоо аймар ууртай болчихсон. Жирэмсэн эмэгтэйчүүд их хэцүү юм байна. Гэхдээ хамгийн хөөрхөн нь манай эхнэрийн гэдэс жоохон наашаа товойгоод яг жирэмсэн хүн шиг болчихсон. Нээх хөөрхөн илэхээр өөрөө гэдсэн дотор нь орчихмоор санагддаг.

Би инээсээр хувцсыг нь тайлах гэж хичээгээд л дийлэхгүй байлаа. Бүх биеэ гаргуунд нь гаргачихсан юм уу хаашаа юм, дийлдэхгүй нь ээ. Таргалаад байгаа юм байх даа энэ? Тураахаас даа.

Би: Бэкхён, босоод хувцсаа тайлчих тэгэх үү?

Бэкхён нэг нүдээ нээснээ малийтлаа инээх нь тэр. Золиг чинь, битгий хайр гоожуулаад бай л даа.

Бэкхён: үгүй ээ! Би хувцсаа тайлахгүй. Чи яагаад миний хувцсыг тайлах гээд байгаа юм? Би эхнэртэй хүн шүү! Зүгээр байгаарай, бүсгүй.

Би: би эхнэр чинь байна аа. Гялс хувцсаа тайлаад тэгээд унтацгаая.

Бэкхёны нүд томрон: юу? Унтах аа? Надтай юу даа? За болиорой, чи. Чи хэн юм, айн? Яагаад надтай унтах гээд байгаа юм бэ гээд асуугаад байна. Хэн юм чи? Явна уу. Баяртай.

Би духаа алгадав. Ингэж хэлж байгаа нь таатай байгаа ч үнэхээр хувцсыг нь тайлчхаад унтчихмаар байна л даа. Өнөөдөр эмнэлэг явсан, аав ээж дээр очсон. Ер нь дандаа гадуур явсан болохоор их ядраад байна. Ядаж байтал Бэкхён хүртэл хүн ядраагаад байх юм!

Би: хань аа, гуйя гялс өмдөө тайлчих. Би чамтай унтахгүй ядаргаатай юм зүгээр. Хүн эвтэйхэн амраах гээд байхад урдаас олон юм яриад байх юм!

Бэкхён: дайны дундуур далжигнана гэж! Чи надтай сээтэгнээд байна уу? Уг нь их хөөрхөн л юм. Гэхдээ убба нь эхнэртэй гэснээ өндийж ирээд хацарнаас минь чимхлээ.

Pregnancy | completedDonde viven las historias. Descúbrelo ahora