Chapter-9 Travel #1

3.2K 269 15
                                        

Би: цүнхэндээ бүх хувцаснуудаа хийсэн биз дээ?

Бэкхён толгой дохиод: хийчихсэн гэж бодож байна аа.

Би: нарны тос?

Бэкхён: өө мартчихаж гээд өрөө рүү оров.

Би өөрийнхөө хувцаснуудыг бүгдийг нь шалгаж дуусчхаад хайрын хувцас руу орсон нь энэ байв. Бэкхён хааяа юмаа мартчхаад дараа нь бөөн уур болдог юм. Ер нь Бэкхёныг л би харж явахгүй бол наадах чинь элсэн цөлд очоод ус биш элс ууж мэдэхээр л хүн. Надад л их халамжтай байдаг болохоос биш өөртөө бол түй ч байхгүй, ёстой нэг.

Бэкхёныг гарч ирснийх нь дараа дутуу юмнуудыг нь дахин бүртгээд, олон удаа өрөө рүү явуулав. Шалгаагүй бол оймсгүй, нарны тосгүй, майкгүй халуун наранд явах нь байж дээ.

Би: за аялалдаа явцгаая!

Бэкхён ачаануудаа машины тээшинд хийхээр эхэлж гарсны дараагаар би гэрийнхээ бүх зүйлийг шалган жин тан болгочхоод ардаас нь гарав. Цодгор гэдэс маань урд суухад тулаад байгаа болохоор Бэкхён суудал хойшлуулж өгсөн юм. Намайг машинд орж суухад Бэкхён утсаар ярьж байх ба гараараа суудлын бүс рүү заахад би тэр дороо л бүсээ бүслэв. Аюулгүй байх хэрэгтэй.

Бэкхёныг чанга инээхэд нэг цочиж, цочроогоо гаргачхаад сууж байтал Бэкхён удахгүй уулзъя гэсээр утсаа таслав. Тэгээд над руу харж нэг инээчхээд, гэдэс иллээ.

Би: хэн ярьсан юм?

Бэкхён: Сэүн ярилаа. Тэр хэд онгоцны буудал явах замдаа Жүнмён ах хүүгээ орхисноо санаад буцаж явсан гэнэ ээ. Бид хоёроос сүүлдэж очих юм шиг байна гэж байна. Жүхён эгч хүртэл мартаад байхдаа яахав дээ гээд толгойгоо сэгсэрлээ.

Би: тэр хоёр угийн тийм гарууд л даа.

Би: за алив ээ! Эртхэн гарсан дээрээ би bubble tea-гаа авч уумаар байна.

Бид хамгийн дуртай кафе очих хүртлээ хорвоогийн бүхий л ховыг нэг дор базаад ярьчихав. Бэкхён миний ярьсанд инээмсэглэн суух бол би бүр ангайтлаа инээгээд л ярьж байлаа.

Бид хоёр кафен гадаа зогсоол хайж, ийш тийшээ харж байтал нэг машин гарахыг хараад Бэкхёнд хэлтэл тэр хурдхан ухасхийлээ. Гэтэл цаанаас ирж байсан машин маш ойрхон байсан биднээс түрүүлээд орчих нь тэр. Бид хоёр хоёулаа чанга орилов. Бид түрүүлж орох гэж байсан штэ!

Бэкхён: Хөөе! Би түрүүлээд орох гэж байсан штэ!

Ххх: юу гэнэ ээ?

Pregnancy | completedWhere stories live. Discover now