Chapter-19 She is an angel

2.8K 273 14
                                        

Baekhyun's P.O.V

Хэжү амьсгаагаа хэд дахин гарган миний чих рүү ойртоод: охин маань гарч ирэхийг хүсч байна гэж хэллээ.

Би Хэжүгийн гарнаас хөтлөөд: эмнэлэг рүү явцгаах уу? хэмээн зөөлөн дуугаар асуув.

Хэжү толгой дохиход бүжиглэж буй хүмүүсийн дундуур зөөлөн алхлаа. Тэгээд түрүүний сууж байсан хэсэгт ирэн Хэжүгийн жижиг гар цүнхийг авчхаад гадуур жакетаа дахин нөмрүүлсэн юм. Чанёол биднийг харчхаад даллахад би явах гэж байна хэмээн амныхаа хайрцгаар хэлэхэд тэр ойлгоогүй бололтой нүдээ онийлгон хэсэг харж байгаад хүрч ирлээ.

Чанёол: яасан бэ?

Би: Хэжү өвдөж эхлэж байна. Бид хоёр эмнэлэг явлаа гэхэд Чанёолын нүд нь томорч ирснээ Хэжүгийн гэдэс рүү харав.

Чанёол: нөгөө хэдийг дуудаад хамт явцгаая.

Чанёол: ЛЭЭЭЭЭЭЭЕ! МИНСООК ХЁЁЁН! КАИИИИИИ! ЖУУНДЭЭЭЭЭ! ЖҮҮҮХЁН! НӨХРӨӨ ДАГУУЛААД ИРЭЭ! СЭЭЭЭЭҮҮҮҮҮННННН! гэж адуу шиг орилоход бид хоёр хоёулаа цочлоо.

Хөгжим чанга явж байхад энэ шиг ингэж орилдог хүн байх уу? Гэхдээ бараг хөгжимнөөс нь даваад орилчих шиг боллоо. Хэжү ярвайхад би тэрнийг буйдан дээр суулгаад бугуйн цагаа харан хэсэг харзнав.

Хэжү: гэнэт гэнэт хүчтэй базлаад байна.

Би: эмчийн хэлснээр бид сандарч болохгүй. Миний тооцож байгаагаар арван минутын зайтай өвдөлт өгч байх шиг байна.

Чанёол: КЁЁЁЁНСҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ

Бэкхён: зүгээр утсаар ярьчих л даа!

Чанёол: өө нээрэн тийм. Утас гэж сайхан эд байгаа штэ!

Чанёол мангуу нэгжгүй гэж миний утсаар бүгдэн рүү залгаад тэднийг цугларсны дараагаар бид эмнэлэг рүү явлаа. Нэг машинд багтахгүй тул бүгд салж явсан юм. Хэжү бид хоёртой Чанёол Сэүн хоёр хамт явж Хэжүг өвдөж эхлэх үед нь Сэүн шоолж, Чанёол хамт өвдөж байв.

Сэүн: миний дүү энэ тэнэг ээжийгээ сайн өвтгөөрэй.

Хэжү: Сэүн, зүгээр амаа тат!

Чанёол: одоо өвдөхөд 30 секунд дутуу байна. Өвдөж эхлэлээ. Дүлээрэй!

Би нүдээ эргэлдүүлэн: Чанёол өвдөлт өгч байгаа болохоос төрөх гээгүй байна! Нэртэйгээр нь чи төрчихөөч гээд хойно хатсан баасаа гарах гэж хичээж байгаа амьтан шиг нүүрээ улаан болгон дүлэн суух Чанёол руу харахад тэр амьсгаагаа гаргав.

Pregnancy | completedWhere stories live. Discover now