Chapter-8 You're beautiful, babe

3.2K 286 10
                                        

Би өдөр болгон жингээ үзэхдээ сэтгэлээр унаж байв. Өглөө бүр өлөн дээрээ үзэж байгаа ч 100гр, 500гр гээд л янз бүрээр нэмэгдээд байх юм. Жирэмсэн болсон ч жин нэмэхгүйгээр жирэмсэлнэ гэж их боддог байсан мөртлөө түүндээ хүрч чадахгүй байгаадаа өөртөө үнэхээр урам хугарч байна. Тэнэг Хэжү! Бүдүүн Хэжү! Би аль хэдийнээ 55,8 болчихсон. 50кг байхдаа ямар аз жаргалтай байлаа даа. Хорвоо гэж!

Бэкхён: яагаад хоол идэхгүй байгаа юм?

Би түүний хэлснийг тоосонгүй. Миний хүүхэд өлсөөд үхчихгүй болохоор зүгээр дээ. Би жаахан дэглэм барьж турмаар байна. Найз нартаа Хэжү жирэмсэн болоод таргалаад яг гахай шиг болчихож гэж хэлүүлмээргүй байна! Аль хэдийнээ гурван сар гарантай жирэмсэн байж бүхэл бүтэн 5,8кг нэмсэн байна. Маргааш 200гр нэмэгдээд 6кг болчих байлгүй!

Бэкхён: Хэжү!

Би: яаав? яасан? юу?

Бэкхён: чамд хэн нэгэн хачин юм хэлээ юу? Чи яагаад өмнөх дэглэмдээ орчихсон юм? Хүүхэд өлсгөж аллаа штэ! Хоолоо ид л дээ хэмээн тэр над руу чанга дуугаар хэлэх нь тэр.

Би: Бэкхён, би таргалмааргүй байна.

Бэкхён: наадах чинь чиний шийдэх асуудал биш. Чиний бие л мэдэх зүйл. Таргалмааргүй байна аа гээд хүүхдээ ямар ч шим тэжээлгүй ногоогоор хооллоод байх юм уу? Энэ янзаараа байвал хүүхдэд аюултайг чи мэднэ! Зүгээр л биеийн жингээсээ болж ингэж байвал чи ээж болоход бэлэн биш байна! гэчхээд тэр өрөө рүү том том алхан хаалгаа саван хаалаа.

Аль хэдийнээ ээж болох гэж хичээж байхад тэр яагаад намайг ойлгохгүй байгаа юм? Би бусад эмэгтэйчүүд шиг туранхай, гоёороо төрмөөр байна гээд байхад нөхөр нь хүртэл ийм юм хэлэх юм уу? Бэкхён ямар өөрөө жирэмсэн болчихсон байгаа биш юугаа мэддэг юм! Гомдмоор юм.

Би нусаа татсаар угаалгын өрөөнд очин хамаг хувцсаа тайлаад том толины өмнө очин зогслоо. Гэдэс маань өдөр хоногоор томрон, үнэхээр л жирэмсэн гэдгийг хараад л мэдэхээр болчихож. Урт хөл маань одоо ч зайтай байгаа боловч томорсон нь мэдэгдэнэ. Хөх маань сүү ороход бэлтгэн илүү том болсныг ч анзаарч байна. Арчаагүй юм! Биеэ хүртэл аятайхан авч явчихаж ч чадахгүй. Одоо ийм байхад төрөх үедээ би биеэ ч дийлэхгүй болчихвол яах юм бэ?

Толины өмнө зогсож байтал хаалга хүчтэй онгойн Бэкхён ороод ирэв. Би түүн рүү ямар ч хувиралгүй ширтэж байхад Бэкхён миний хажуугаар зөөлөн алхаад хойноос минь тэврэхэд би түүнийг түлхсэнгүй. Тэр миний гэдсийг илэн, хүзүү рүү минь шигдэж байх аж.

Pregnancy | completedTempat cerita menjadi hidup. Temukan sekarang