Бэкхён: босохгүй юм уу даа? Алив ээ, аялалын эхний өдөр ингэж ногоорч болохгүй штэ. Хайрт минь, Жульеттахан минь, Ромео нь чамайгаа сэрэхийг хүлээж байна. Ай сайхан Жули минь босоод ирээч дээ!
Би: чи байж бай даа. Нүдээ нээгээдэхье! Ядаргаатай хажуунаас дуудчих юм аа. За байж байгаарай. Би нүдээ нээлээ шүү! Нээчихлээ. Сэрчихсэн одоо болсон уу, Оромо минь!
Бэкхён: Оромо ч гэх шиг. Алив бос бос! Өгзгөө хөдөлгө! Доор нөгөөдүүл чинь хүлээж байгаа. Хайр нь усанд оруулж өгөх юм уу? Сайхан биеийг нь илээд л ,угаагаад л, айн?
Би: Оромо, яах юм бэ. Би өчигдөр унтахаасаа өмнө орчихсон. Шууд гарцгаая гээд орноосоо босов.
Уг нь өөр орон дээр тухгүй болохоор унтаж чадахгүй байх даа гэсэн чинь овоо бөх унтчихаж. Эндэхийн агаар надад зохиж байх шиг байна. Насан туршдаа энд амьдарсан ч яахав гэсэн чинь Бэкхёнд загнуулж энэ тэр. Би зүгээр мөрөөдсийн хөөе!
Урт даашинз өмсчихөөд гарч ирэхэд Бэкхён гарнаас хөтөлсөөр өрөөнөөр гаргаад ирэв. Би гартаа юу ч авсангүй шт. Хөөрөөд хөөрөл нь хөлөндөө ороод байгаа юм уу хаашаа юм энэ нэг юм одоо?
Би: би утсаа авсангүй Бэкхён!
Бэкхён: минийх байгаа.
Биднийг зочид буудлын зоогийн газарт ирэхэд бүгдээрээ нэг том ширээнд суучихсан юм яриад байж байлаа. Тэд бид хоёрыг харчхаад гараа даллав. Бүгд царай орчихсон ч юм уу даа? Гэнэт царайлаг харагдаад байх юм. Харин Жүхён эгч ердөөсөө будаагүй байна. Цасан цагаан шиг л үзэсгэлэнтэй байна.
Би: хээе, маая фриэндс?
Чанёол: бүдүүнээ яасан их унтдаг юм!
Би Чанёолыг чанга цохиод: чи ганцаараа болохоор мэдэхгүй за юу? Миний хүүхэд бас надтай хамт унтдаг юм. Дутуу унтвал ээжээ унтмаар байна гээд уйлаад байдгийг мэдэхгүй юм байж зүгээр чимээгүй бай муу дэлдэн бацаан минь!
Сэүн: хэлгүй бацаан хэлд оржээ. Бэкхёние хён, энэ эхнэр чинь болохоо байж. Та нэг турсагыг нь хуулна байгаа!
Минсок ах: ЗАЗА! Чимээгүй! Чихэнд чийртэй юм. Хоолоо захиалцгаая.
Би инээмсэглэсээр Бэкхёнтай хамтдаа хамгийн их порцтой хоолноос нь захиалав. Тэр хэд үнэтэйг нь авахгүй гэсээр жижигхэн хачир шиг хоол захиад байх юм. Тэд л болсон хойно цадахгүй бид хоёрын хоолноос амсая гэж байгаад идчихнэ дээ. Аашш! Бодох хэрэгтэй байсан байна. Ийм өлөн, ганц биечүүдтэй хамт явж байгаагаа мартчихаж!
KAMU SEDANG MEMBACA
Pregnancy | completed
RomansaБэкхён:Хүмүүсээ, миний эхнэр жирэмсэн болсон. Би аав боллоо. Ямар гоё мэдрэмж вэ? Аав болох ийм байдаг байх нь ээ! Бэкхён: ХҮЛЭЭГЭЭРЭЙ! Би тэгээд баасыг нь цэвэрлэж, шүлстэй чихрийг нь идэх юм уу? Заза, тэр үедээ л болъё! Одоохондоо төрөхөд 8 сар д...