Chapter-3 Jjang!

4.2K 344 11
                                        

Жүхён эгч надтай хамт хоол бэлдэж гүйсээр байгаад бараг л бүгдийг нь хийчихэв. Харин том өрөөнд залуусын чанга инээх дуу хадаж байв. Эд нар яагаад ихэнхдээ манайд ирээд ингээд инээж ханиагаад байдгийг мэдэх юм алга. Манайх тухтай нь тухтай л даа. Ер нь бол Бэкхёны цуглуулганаас л болж ирдэг юм шиг байгаа юм золигнууд. Бэкхёнд би хэлсэн байхгүй юу. Битгий энэ хар юмнуудад үнэтэй юмнуудаа үзүүл ээ! Ам руугаа цутгуулах гэж дайрна шүү гээд хэлээд байхад тоохгүй ил гаргаад тавьчихдаг.

Жүхён эгч бид хоёр хоолнуудаа ээлжлэн зөөсөөр байгаад ширээ дүүрлээ. Сэүний хажууд сууж байгаа охин ядаж гүйж ирээд яаж туслах уу энээ тэрээ гээд асуучих сэтгэлгүй л байгаа юм даа. Ийм юмнууд яг манайханд хань болооч. Гай болж хуурж муураад Сэүн ч гэж нус нулимсандаа холилдоод таарна даа.Миний муу найз эмэгтэй хүн таних нүдгүйд л учир байгаа юм.

Би: асгаж цутгалгүй идээрэй. Жүхён эгч бид хоёр цэвэрлэнэ шүү.

Бэкхён: ийшээ суугаад ид. Нуруу нь өвдөж байна уу? Хөл нь бадайраагүй биз дээ? Энийгээ чи идэж чадах юм уу? Бөөлжихгүй юу?

Бэкхёны асуусан олон асуултанд хэдэн хариулт өгөх вэ?

Би: зүгээр ээ, чи хоолоо ид. Алив манай нөхөрт махнаасаа өгөөдөх. Алив холд оо. Бөгсөө аваач ээ!

Чанёол: заа даа, за! Босоод ганц кимчи авахын хооронд миний бөгсийг ад үзчих юм аа. Май! МАЙ! НААДХАА ГУДАР БЁН БЭКХЁН! гэснээ манай нөхрийн ам руу томоо гэгч нь мах хийчих нь тэр.

Би: ХӨӨЕ ЧАН АВГАЙ МИНЬ! МИНИЙ НӨХРИЙГ АЛЛАА. БАЛАЙ ЧИНЬ ӨӨРӨӨ НААДХАА ГУДРААЧ!

Каи: Эцэгнүүд минь! За Хэжү аниа, тайван тайван. Таныг дуурайгаад манай зээ дүү ийм аймар ууртай болчихвол яах юм? Манай Бэк агаа хурган эр хүн гэсэндээ том махаа идээд дуусгачихсан байгаа биз дээ. Одоо та өөрөө ид, Хэжү аниа гэсээр шалчигнаж өгч байлаа.

Би: Ишш, миний муу сэкси Каи.

Бэкхён: та нар битгий манай эхнэрийг уурлуулаад бай! Өөрийнхөө дуртай юмыг ч идэж чадахгүй байж ядаж байхад чинь тиймээ хайр аа?

Би: аанхан.

Сэүн: алив, амаа аа гээрэй

Сэүн: амаа том аа гэл дээ. Чиний ам чинь ямар жижигхэн юм бэ? Юу ч багтаж орохгүй юм байна шт.

Нөгөө охин нь инээгээд л, ам хамраа дараад л. Ээ бүү үзэгд! Аальгүйгээс хамаргүй нь дээр гэж үнэн үг юм аа. Манай хэдийн харж жуумалзаж байгааг нь ээ.

Pregnancy | completedTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon