Chapter-7 Birthday

3.2K 283 10
                                    

Аль хэдийн арван сар гарах дөхчихжээ. Бяцхан жаал маань таван сарын ихээр эсвэл таван сарын дундуур төрнө гэсэн тов гарсан юм. Өнөөдөр би ганцаараа эмнэлэг явж царайлаг эмч дээрээ очиж, жаал буу халлаа. Өнөөх эмч маань найз охинтой болж гэнэ. Харин найз охиндоо эмэгтэйчүүдийн эмч гэж хэлээгүй юм гэсэн. Яаж хэлэх вэ гэчихсэн хачин царайлаад сууж байхад нь би орсон юм. Гэхдээ манай царайлаг эмч буянтай сайхан эмч шүү. Ямар азаар бөгс ухаад, цагаан хорхой шалгадаг эмч болчихоогүй юм. Ээ бүү үзэгд.

Гэртээ иртэл Бэкхён гал тогооноос миний өмсдөг хормогчийг өмсчихсөн, том хоолны халбага барьчхаад гарч ирэв. Би инээхэд тэр миний зүг ирээд уруул дээр үнслээ.

Бэкхён: удаж байж ирлээ шүү. Би чамайг хүлээгээд л байлаа. Нөгөө царайлаг эмчид унаж тусаж байгаад ирэв үү?

Би толгой дохиод: манай эмч найз охинтой болж гэнэ ээ. Тэр бүсгүйдээ эмэгтэйчүүдийн эмч гэдгээ хэлээгүй юм гэсэн. Тэгээд яаж хэлэх вэ гэчихсэн хийморь сүлд нь доройтчихсон юм сууж байна билээ.

Бэкхён чанга инээгээд: ишш, зайлуул. Сэтгэл нь сайхан юм даа.

Бэкхён: миний анхны хоол бараг л болж байна. Хувцсаа солиод хүрээд ир. Би гаднаас тортоо авчихсан. Найрлацгаая!

Би өрөө рүүгээ ороод хувцсаа сольчихоод гарч ирээд угаалгын өрөө орж гараа угаагаад буцан гарч ирээд гал тогоо руу оров. Бэкхён хийсэн хоолнуудаа ширээн дээр өрөөд тавьчихсан намайг хүлээгээд сууж байлаа.

Би: за, төрсөн өдрийн хоол гоё байна аа. Чи ер нь яагаад надад хоол хийж өгч байгаагүй юм бэ?

Бэкхён: яахав дээ, тэгээд сэтгэл байгаа ч хийж чадахгүй байсан юм чинь. Хар л даа, өглөө зургаан цагт босоод одоо нэг цаг болж байхад дуусаж байхад. За идэцгээе, идэцгээе.

Би торт руугаа харсаар: хэзээ энэ сайхан амьтныг идэх юм бэ?

Бэкхён амандаа баахан юм чихчихсэн над руу хараад: орой нөгөө хэдийг ирэхээр л нүдэн дээр нь ганцаараа идчихгүй юу. За ид ид!

Юу вэ? Манай нөхөр бараг надаас гоё хоол хийчихсэн юм биш үү, айн? Бүр хоолойгоор гулгаад л орж байнашт.

Вуадаг вуадаг. Яасан ч хөөрхөн иддэг юм бэ дээ. Хайр хүргээд, бүр урсгаад хаячихдаг юм тэгээд ниа ниа.

Би: хахлаа!

Бэкхён: дүгээр дүгээр.

Би: дүгээр ч гэх шиг.

Pregnancy | completedWhere stories live. Discover now