Chapter-4 Go away!

3.6K 310 7
                                        

Бэкхён: явлаа шүү. Хоолоо сайн идээд хөөрхөн гэгч нь байж байгаарай, за юу.

Би нүдээ аниатай түүний үгийг сонсож байлаа. Уг нь эрт байх юм. Яагаад ийм эрт явдаг билээ?

Би: хоол идэхгүй юм уу? Яагаад ийм эрт явж байгаа юм? Цаг хэд болж байна аа?

Бэкхён орны хажуугийн шүүгээн дээрээс утсаа авах нь сонсогдов. Тэгээд над руу дөхөөд хацар дээр үнсээд, хөнжил сөхөн гэдсийг минь илэх нь тэр.

Бэкхён: эрт явахаа хэлэхээ мартчихаж. Хоолоо замаасаа аваад идчихье. Унт даа хэмээн зөөлхөн хэлээд өрөөний хаалга хаан гарлаа.

Нэг нүдээ нээгээд цаг харчхаад буцан нүдээ анив. Зүүд зүүдлэж байна. Бэкхён бид хоёр машинтайгаа хурдны замаар давхих агаад Бэкхён гарнаас минь тасралтгүй атгаж, инээх нь сонсогдох авч царай нь бүрсийгээд ердөө ч харагдсангүй. Уг нь ийм зүүд хэзээ ч зүүдлэж байгаагүй юмсан. Тэгээд бид нэг юмны талаар ярьж байхад гэнэт Бэкхён машинаа зогсоолоо. Би урагшаа харахад цагаан даашинзтай бүсгүй машины урд зогсож байх ба Бэкхёныг дуудаад байх нь тэр. Би түүнийг битгий гар гэсэн ч миний гарыг тавиад гарч одов. Би суудлын бүснээсээ мултарч чадахгүй Бэкхёны нэрийг дуудан уйлж байлаа.

Нүдээ нээхэд гар бадайран өвдөж байгааг мэдэрлээ. Гараа чанга атгаж, алгандаа хумсаа шигтгэчихсэн байх нь тэр. Тэнэг зүүд байна! Үнэхээр муухай зүүд байна. Муу ёрын зүүдийг мартах хэрэгтэй. Яв! Мартагдаач, заваан зүүд минь!

Би орноосоо босоод гал тогоо руу орж хүйтэн усаа уугаад буцан угаалгын өрөө рүү орлоо. Цус шүүрчихсэн байна. Яагаад хар дарах эсвэл муухай зүүд зүүдлэхээрээ ингэж хумсаа шигтгээд байдгаа мэдэх юм алга. Өөрийгөө албаар гэмтээгээд байгаа юм шиг санагдчихлаа. Би энэ зуршилдаа үнэхээр дургүй.

Нүүрээ цэвэрлэж, шүдээ угаачхаад өрөөгөө цэвэрлэхээр өрөө рүүгээ оров. Эхлээд ороо хураахдаа өчигдөр Бэкхёны хүүхдэдээ уншиж өгнө гээд байсан номыг олоод шүүгээн дээр тавилаа. Нээх хөөрхөн жаахан хүүхдүүдэд ном уншиж өгвөл хүмүүжил, төлөвшил нь илүү сайжирдаг гэсэн. Одоо гэдсэнд байхаас нь хүмүүжилд нь анхаарах хэрэгтэй гэснээ гэдэсний хажууд ирж хэвтээд үлгэрийн ном уншаад өөрөө инээгээд, ингэсэн гэнэ ээ миний хүүхдээ гээд л байсан. Яахав, хүссэн бүхнээ хийг дээ. Тэр минь өөрөө л жаргалтай байвал бол оо.

Өрөөгөө цэвэрлэж дуусаад гэдэс дуугарахыг сонсоод гал тогоо руу оров. Омлет хийх сэдэл төрөөд хөөрхөн жижигхэн омлет хоёрыг хийгээд халуун цайгаа барьсаар буйдангийн өмнөх ширээ рүү зүглэлээ. Өдөр ингээд уйдаад байдаг юм. Ажил олж хийдэг юм билүү? Барилга дээр очиж тоосго зөөх үү? Нээх сайхан ажил хийгээд цалингаа аваад дэлгүүр хэсэх юмсан...гэдэг ч худлаа байх даа!

Pregnancy | completedTempat di mana cerita hidup. Terokai sekarang