Би: ёоооё, агаа уйдаж үхлээ!
Жүхёг: үхээч тэгээд тэнэг ээ! Би яах юм? Чиний урд алиалах юм уу!
Би: та ийм балиар шт
Жүхёг: тийм шт. Мэдээгүй юм уу!
Би: агаа, ядаж гоё амттай юм аваад өг тэгэх үү? Би хөөрхнөөрөө гуйя. Миний охины үдэшлэгт ирээгүй өрөө одоо цайруулчих
Жүхёг энд бүхэл бүтэн гурав хонолоо. Тэгтэл унгаж, идэхээс өөр юм хийсэнгүй. Найз охин шиг юмнаасаа салчихсан юм уу хаашаа юм ер уулзахгүй юм. Бэкхёны x-box-оор тоглож л өнжиж байна даг. Арай хэдэн гон бие гозон толгойнууд дээр маань дахиад манай ах нэмэгдчихэж байгаа юм байх даа. За үгүй байлгүй дээ! Үгүй шүү. Манай ах тэр хэдийг бодвол арай царайлаг айн!
Би: та single болчоо юу?
Жүхёг над руу нэг том харснаа: яасан? гэв.
Би: манайд байхдаа та бараг утсаараа оролдоогүй, гадуур гараагүй ер нь шиврээ үнэртэхээс өөр юу ч хийсэнгүй шт. Та чинь бараг найз охинтойгоо дуус болчихсон юм биш үү л гэж бодлоо.
Жүхёг: өнөөдөр Германаас ирж байгаа шт гэснээ инээлээ.
Үүн, өнөөдөр ирж яваа юм уу ок ок.
Би: тэгвэл маргааш би уулзъя. Ганц ахынхаа найз охинтой нь танилцаж, хоол авахуулъя. Та мөнгө өгөөрэй.
Жүхёг: би яахаараа мөнгө өгдөг юм? Танай нөхөр надаас баян шт.
Би: та чинь бас надаасаа дээр гадаад дотоодоор явсан хүн мөнгөний ханш ямар байгааг мэдэж байгаа биз дээ айн? Манай охин гараад ирвэл мөнгө их хэрэг болно. Та тэгээд ч нагац ах нь байж бяцхан охин дүүгээ хооллочход юу унах юм? Гарнаас чинь гар, хөлнөөс чинь хөл унахгүй л байлтай. Зүгээр надад мөнгө өг!
Би: ер нь найз охиноо манайд дагуулаад ир. Би сайхан бордоодохъё. Бордохын тулд хүнс авах хэрэгтэй юмсан гээд чухал царай гаргалаа.
Би: хувцсаа өмс! Түрүүвчээ аваарай гэчхээд арай гэж босоод өрөө рүүгээ алхав.
Жүхёг: хаачих юм?
Би: таны мөнгөөр хоол хийх хүнсээ аваад найз охинд чинь хоол хийж өгье. Та намайг биш найз охиноо хооллох гэж байна.
Тэрнийг үг хэлэхээс өмнө өрөө рүүгээ ороод хувцсаа өмсчхөөд гарах гэв. Харин тэгсэн Жүхёг утсаар яриад байж байна. Сэм сонсох нь ээ манай дүү, хоол, дүүгийн гэрт гэх нь сонсогдоход баярлаад, пээдийгээд өрөөнөөсөө гарлаа. Жүхёг над руу хялам хийснээ засс гэсээр үүдний өрөө рүү явсан бол би инээд алдан араас нь дагалдлаа.
YOU ARE READING
Pregnancy | completed
RomanceБэкхён:Хүмүүсээ, миний эхнэр жирэмсэн болсон. Би аав боллоо. Ямар гоё мэдрэмж вэ? Аав болох ийм байдаг байх нь ээ! Бэкхён: ХҮЛЭЭГЭЭРЭЙ! Би тэгээд баасыг нь цэвэрлэж, шүлстэй чихрийг нь идэх юм уу? Заза, тэр үедээ л болъё! Одоохондоо төрөхөд 8 сар д...