Оршил

2.9K 128 2
                                    

Сөүл хотоос зайдуу байрлах энгийн нэг зуслангийн байшин. Гаднаас нь харахад их л гэгээлэг дулаахан тул хэн үүнийг нулимсаар хооллодог аймшигт байшин гэж санах билээ. Орой болгон "болиоч гуйя битгий " гэх өсвөр насны хөвгүүний хоолой энэ байшинд хадна. Даанч гаднаас нь энэ бүхэн үл сонстоно.

Энэ хөвгүүнийг Мину гэдэг бөгөөд 1 жилийн өмнө авто ослоор гэр бүл болон өөрийн хараагаа алдсан юм. Дөнгөж 15хан настайдаа бүхнээ алдсан түүнийг танихгүй нэг эмэгтэй өргөж авахаар болжээ.






Хамаатан садан нь ч тоогоогүй түүнд аврал мэт санагдавч эрлэгийн элч байсныг гэнэн цайлган хүү тэр хар дарсан зүүд шиг өдрийг хүртэл мэдээгүй билээ.







Бичээчийн үг: ( заавал уншаарай👌🤗)

Миний анхны бичвэр бөгөөд ихдээ 30 гаруй хэсэгтэй байна байх гэж төлөвлөж байгаа.🥺
Багадаа 20 гаруй хэсэгтэй байна байх.
Энэ бичвэрийн санааг 2019 онд гаргаж байсан ч яг бичих гэснээ дотроо битүүхэн айдастай ( хүмүүс уншихгүй бол яана аа, таалагдахгүй бол хэрхэх вэ гэсэн бодол) байсан учраас чадаагүй. Гэхдээ одоо бодоод үзэхэд бичвэрээ бичиж байгаа маань бусдад таалагдахдаа гол нь бус , өөрийн сонирхол чухал юм байна гэж үзээд, зориглон энэ бичвэрээ эхлүүлсэн юм аа. Энэ бичвэрээ их хайрлаж нандигнаж бичиж байгаа бөгөөд уншсан хүмүүс маань элдэв бусын муу муухай доромж үг битгий хэрэглээрэй 🤫гэж хүсэж байна.🤗 Таалагдаагүй бол зүгээр үргэлжлүүлж уншихаа болиорой гэж зөвлөе👌Хэн хэнийгээ стрессдүүлэхийг хүсэхгүй байна шүү дээ.😁
Харин эсрэгээрээ таалагдвал vote дарахаа битгий мартаарай. Хүсвэл уншаад төрсөн сэтгэгдлээ ( мэдрэмжээ) бичиж үлдээж болно шүү. Тэгвэл бичээч нь их баярлах болно. 🥰

Гэрэл Where stories live. Discover now