Алс хол оддыг харан тагтан дээр зогсох нэг охин маргаашийг хүлээн хоёр гараа хавсран нүдээ анин бодно."Надад дахин шинэ амьдралыг бий болгож өгсөн юм чинь бүх зүйлийг сайхан болгож өгөөрэй гуйж байна" хэмээн тэртээх том оддуудын нэгэнд нь хүслээ чин сэтгэлээсээ хэлнэ.
Хэдэн цаг оддуудыг ширтэн дууссаны эцэст өрөө рүүгээ орон сэрүүлгээ тавин орон дээр дэвхийн хэвтлээ.
"Хуучин сургууль шиг минь л амгалан тайван байгаасай"гэж ахин дахин амандаа юм бувтнан тааз луу харан нүдээ алгуурхан аниснаар зүүдний орон луугаа явлаа.
Алс холыг ширтэн хүслээ хэлэх энэ охин бол Ким Сэжин. Тэрээр ээжтэйгээ хамт Бусанаас Сөүлд ирэн амьдрахаар болж мөн нэрд гарсан "СОРА"гэх ахлах сургуульд сурах болсон юм.
Аав нь хэдэн жилийн өмнө эхнэр хүүхдээ хаяан юу ч хэлэхгүй алга болсноор ээж охин хоёрыг цочролд оруулан тэр үедээ их л зовж зүдэрч амьдарсан юмсанжээ.
Хэзээ ч шантрахгүй гэж өөртөө амлалт тавьсан Сэжин нэг л өдөр ээжийнхээ хамтаар Сөүлд амьдран бүхнийг шинээр эхлэх болсноор өөрт нь тохиож байгаагүй явдлууд ар араасаа цувран ирсэн юм...
ДҮРҮҮДЭД
_______________LEE DONGHYUK [HAECHAN]
KIM SE JIN
ТУСЛАХ ДҮРҮҮДЭД
LEE MIN-HYUNG [MARK]
YOU ARE READING
TEENAGERS
Teen FictionШинээр орох ахлах сургууль,тэр дундаа болох үерхэл, хайр, нөхөрлөл, хичээл зүтгэлийг хүсэх охин. Бодсон зүйл санаснаар болдоггүй шиг энэ ахлах сургуульд ч юм бүхэн хүслээр болдоггүй гэдгийг охин мэдэхгүй нь харамсалтай . Хамгийн анхны бичвэр тул алд...