18

732 69 15
                                    

ХҮСЭЛ

"Аав аа! Аав аа! ээж бид хоёр дээр ирээч дээ. Гуйж байна.."

Миний хатаж сөөнгөтсөн хоолойг аав сонсолгүй чигээрээ явсан хэвээр л.

Сүүлийн удаа хамгийн чангаар
"ААВ!" гэж орилсоор нүдээ нээтэл зүүд байсныг мэдэн бага ч болтугай санаа амарлаа.Ядаж ингээд ч байтугай зүүдэнд минь орж байгаа нь ямар сайн хэрэг бэ...

Утсанд минь давхар дуудлага ирж нээн харвал нүүрэнд минь инээмсэглэл тодорлоо.

-Удахгүй гарлаа.Орхиод явчихав аа"

Миний нойрмог хоолойг сонссон тэр санаа алдсаар "Хурдлаарай" гэв. Би ч хамгийн хурднаараа хувцас хунараа өмсөн хоолоо ч идэлгүй гэрээсээ гарав.

"Хурдлаарай гэсэн юмсан. Аль хэдийн 10минут болчихсон байна" гэж Хэчан гэрийн гадна ирчихсэн намайг хүлээж байлаа. Би түүгээр тоглохоор шийдэн "Найз охиноо хүлээж сур" хэмээн ихэмсэг янзтай хэлтэл тэр нүдээ эргэлдүүлсээр намайг тэвэрч аван удалгүй хөтлөлцөн сургуулийн зүг явлаа.

"Хэлэх цаг нь одоо болтол болоогүй юу"

Хэчаны дуу чихэнд минь хадахад би дурамжхан толгой дохив.

Үерхээд аль хэдийн хэд хоног болчихсон ч манай хамтлагийн зарим хүүхдүүдээс өөр хэн ч бид хоёрын үерхлийн мэдэхгүй байгаа. Би ч хэл амны бай болохгүй, Хэчаныг ч элдэв юманд оруулахгүй гэсэндээ үерхлээ дэлгэмээргүй байна.

"Хэчан аа. Намайг бодоод дахиад жоохон л..тэвччих." гэхэд тэр толгой дохиж, сургууль дөхөөд ирээд ч тэр үү бид хоёр бие биенээсээ холдон өөр замаас ирж байгаа болж жүжиглэж, сургууль руу танихгүй хүмүүс шиг л орцгоолоо.

"Бурхан минь өмнөөс чинь зарлачихмаар санагдах юм. Юунаас нь айгаад байгаа юм бэ?"

Инбилийн дуунаар би түүний амийг даран "Бид хоёр яах аа мэдэж байна аа. Тэглээч хүмүүс мэдлээ гээд бид хоёрт ямар ч сайхан зүйл болохгүй. Марк та хоёр шиг юм болвол яах юм!"

Инбиль тэгсэн нүдээ дээш доош болгон "Марк бид хоёрын алдааг давтахгүйн тулд шууд ярилцаж ойлголцож л байхгүй юу. Харин нэг нэгэндээ юм аа нуугаад хэлэхгүй яваад л байвал шалтгаангүй салах байх шүү." гэж хэлэхэд нь би санаа алдан "Тэр охины талаар тэгвэл хэл гэж үү.."

Хамгийн түрүүнд хар бараан зүйл л миний сэтгэлийг бүрхэж аван буцаад өнөөх хөндүүртэй зүйл нь хөдлөөд эхэлчихлээ. Инбиль харин буруу юм ярьсан гэмээр надаас уучлалт гуйн

TEENAGERSWhere stories live. Discover now