7

696 81 3
                                    

WINNER AND LOSER

И Дунхёгийг үймээн тавьж гарсны дараа ангийн хүүхдүүд юу ч болоогүй юм шиг урдах урдахаа хийх нь миний дургүйг бүр ч ихээр хүргэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


И Дунхёгийг үймээн тавьж гарсны дараа ангийн хүүхдүүд юу ч болоогүй юм шиг урдах урдахаа хийх нь миний дургүйг бүр ч ихээр хүргэнэ. Инбилийг аль хэдийн нулимс дуслуулчихсан байгааг харан өөрийн болон Инбилийн цүнхийг аваад түүнийг чирэн гарлаа. 

Би үүнээс цааш хичээлдээ төвлөрч чадахгүй учраас хичээлээ таслахаар шийдэн сургуулиас гарахад Инбиль чимээгүй л миний араас ухаан санаа нь балартсан хүн шиг чимээгүйхэн явна. Сургуулиас холдоод хүн бага газар олчихоод би түүнийг түлхэн цүнхээ газар хүчтэй хаялаа.

"Одоо үнэхээр хангалттай. Хэдий болтол худлаа ярьсаар явах юм. Арай ийм том нууцыг хүртэл надад бүх юмыг тайлбарлаж байх үедээ санахгүй байсан хэрэг үү?" гэж би арайхийн уураа барьсаар хэлсэн нь энэ байлаа.

Инбиль харин нулимсаа арчсаар арай гэж " Уучлаарай" гэх ганцхан үг л хэллээ. Миний дургүй бүр ч ихээр хүрч газар байсан цүнхээ аваад Инбилийн  нуруулуу нь цохиход тэр гэнэт ухаан оров уу гэлтэй над луу том нүдлэн харлаа.

"Ухаан санаа чинь орон гаран байхаар чинь цохьчихлоо. Алгадаагүйд баярла!" хэмээн Сэжин хэлэхэд Инбиль хурдхан толгой дохилоо.

"Сэжи-яа үнэндээ би чамайг орооцолдуулахыг хүсээгүй юм.Чамд одоо бүгдийг тайлбарлья сүүлийн удаа намайг сонсчих гуйж байна" гэж тэр арга ядсаар хэлэхэд би бодсоны эцэст толгой дохисон юм. 

Инбиль шууд л яриагаа эхлүүлэн :

"Тэгэхээр түүнийг Сэми гэдэг байсныг чи мэдсэн байх. Хүүхдүүд бүгд л түүний үзэсгэлэн гоог биширдэг байсан. Сэминийг охидууд дууриан харин хөвгүүд харц унагадаг байсан сан. Гэхдээ түүний жинхэнэ занг хэн ч мэдэхгүй. Үнэндээ Жэмин бид хоёроос өөр хэн ч мэдээгүй. Хэчан ч тэр үедээ үнэхээр гэнэн итгэмтгий сайхан сэтгэлтэй хүүхэд байсан болохоор тэр шулмын урьханд нь орсон доо.

Марктай үерхэхээс өмнө хүүхдүүд надтай, голчуу охидууд надтай их сайн найзладаг байсан. Марктай үерхсний дараа сайн найз гээд байсан хүүхдүүд байхгүй болж бүгд л надтай хөндий харьцаж эхэлсэн. Яагаад гэвэл тэр чинь шилдэг хүн бүхний мэддэг бүлгэмийн ахлагч нь болохоор. Эмэгтэй найзгүй байхад би их л ганцаарддаж энэ ганцаардмал үед Хэчан өөрийн харьцдаг охин Сэминтэй намайг танилцуулсан.Сэмитэй найзлаж эхлэхэд их л намайг ойлгодог дажгүй зантай хүүхэд байсан ч ардуураа юу сэдсэнийг би мэдээгүй. 

TEENAGERSWhere stories live. Discover now