"Сэжин ярилцах хэрэгтэй байна!"
Хэчаныг тэр охинтой үлдээчихээд том угаалтуур бөглөөд уйлаад сууж байгаа хүн хэн бэ гэж үү? Тийм ээ тэр хүн нь би...
"Ярилцья гэж байна!"
Хэчаны хоолой хаалганы гадна байн байн сонстож, хаалга балбаж янз бүрээр л намайг гаргах гэж үзнэ. Сүүлдээ дургүй хүрэн чихээ таглан хаалга налан суулаа.
"Сэжин би байна Инбиль.Хэчан явчихлаа гараад ир"
Урссан будагтай царайгаа толинд харчихаад өөрийгөө нэг шооллоо. Ямар өрөвдөлтэй харагдаж байна аа. Худлаа инээсэн царайнд минь хэн ч итгэхгүй ч ядаж хүний төрсөн өдөрт чадхаараа инээж ханиагаад авах тухайгаа бодье доо..
"Тэр охин хааччихсан юм"
Инбиль нэг л урвагар царай гарган "Хэчантай байгаа байх. 00-ийн өрөөний хаалганы гадаа чамайг хүлээгээд зогсож байхад Сэмин түүнийг дуудах шиг болсон. Тэгээд мэдэхгүй байна"
Тэр хоёр энэ үдшийг ярилцан сууж, ойлголцоод гайхалтай л өнгөрүүлж байгаа юм байна.
"Би чамд бэлгийг чинь өгөөд л шууд харих байх шүү ойлгоорой." гэхэд Инбиль зүгээр л инээмсэглэн толгой дохино.Найзынхаа төрсөн өдрийг би л баллаад хаячих шиг боллоо. Новш юм..
"Сургуулийн хүүхдүүд хааччихаа вэ?"
Том өрөө болон жижиг шатан дээр битүү байсан хүмүүсийн нэг хэлтэрхий ч энд харагдахгүйд нь би гайхна.Инбиль надад хариулах гэсэн ч өөр хоолой дээрээс дуугаран
"Би явуулчих гэсэн юм аа.Найзууд найзуудаараа байх гээд." гжв.Инбиль бид хоёроос өөр охины хоолой гэхээр тэр охиноос өөр хэн л байв гэж. Ямар ч байсан зүгээр байхад нь би лав эхэлж хэрүүл маргаан үүсгэмээргүй байна.Гэхдээ би чимээгүй байгаад байж ч чадахгүй!
"Дарамталсан зурвас өдөр болгон шахуу явуулж амьдралыг минь надаас илүү мэддэг хүн ингээд гараад ирдэг юм байж ээ?"
Хэлсэн шүү дээ би чимээгүй байж чадахгүй гэж? Угаасаа өдөр бүр мэдээллийг минь цуглуулж өө хайдаг хүн минь өмнө минь зогсоход хэн тэсэхэв дээ. Бүр амьсгалах агаараа хүртэл сольмоор санагдаж байхад...
"Сэжин."
Хэчан дээд давхраас гарж ирэн миний зүг алхахад би яагаад ч юм түүнээс бултан өөр холхуйц газар очиж зогсоход бусад маань ч байдал эвгүй байгааг ойлгосон бололтой "За манайхаан төрсөн өдрийн эзэндээ бэлгийг нь өгөх цаг ирлээ!" гэж урд урдуураа дайран орилолдоход би Инбилийг дагуулж яван бялууны хажууд зогсоож бид бүгд нэг, нэг талаас том бэлгүүдээ гаргацгаалаа.

YOU ARE READING
TEENAGERS
Genç KurguШинээр орох ахлах сургууль,тэр дундаа болох үерхэл, хайр, нөхөрлөл, хичээл зүтгэлийг хүсэх охин. Бодсон зүйл санаснаар болдоггүй шиг энэ ахлах сургуульд ч юм бүхэн хүслээр болдоггүй гэдгийг охин мэдэхгүй нь харамсалтай . Хамгийн анхны бичвэр тул алд...