10

712 78 5
                                    

DAY 2

"МАНАЙХААН" 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"МАНАЙХААН" 

Сэжин сэрэнгүүтээ шууд чанга хашгирсанд өрөөнд байсан охидууд тэр дороо год хийтэл сэрээд бие биенлүүгээ гайхсаар харав.

"Би яаж ирсэн бэ? Та нар мэдэх үү?"

Тэнэг нь ч багадмаар энэ асуултанд тэр хэд гайхсаар "Чи алхаад ирсэн л биз дээ" гэхэд 

Сэжин толгойгоо сэгсрээд" Үгүй ээ би яаж ирсэн юм бэ? гээд байна шүү дээ!" 

"Хөлөөрөө л ирэхгүй юу. Өөр юугаар ирүүлмээр байгаа юм"

Инбиль нойрмог хоолойгоор хэлэхэд бусад нь мөн адил толгой дохив.

Сэжины зүүдэнд үү эсвэл бодит байдал байсан уу гэдгийг мэдэхгүй ч ямар нэгэн хүнд үүрүүлээд явж байгаагаар өөрийгөө харсан юм. Ялангуяа үүрж байгаа хүн нь И Дунхёг байсан болохоор!

Дунхёг Жэмин хоёрийг эсвэл андуурсан юм болов уу? Жэмин үүрж өрөөнд хүргэсэн эсвэл энэ бүхэн зүгээр л зүүд байсан уу? И Дунхёг намайг үүрэхээр тийм ч сайхан харилцаатай хүмүүс биш биз дээ? гэсээр олон янзын бодол Сэжины толгойд орж ирэн бараг гашлах нь холгүй болчихов.

Инбиль"Чи одоо өчигдөр согтууруулах ундаа уугаад тасарчихсан хүн шиг яагаад өчигдрын юм аа санадаггүй юм?" гэсээр нүдээ онийлгон харахад бусад охидууд нь мөн адил сэжигтэй харж байв. 

Сэжин"Юу..Би кхмм юу гэж дээ. Одоо цаг хэд болж байгаа юм?"

Сэжин банталтаасаа гарах гэж худлаа цаг асуухад тэд ч цаг харан 7:30 минут гэж хэлэв. Нэгэнт л Сэжигээс болж нойр нь сэргэсэн болохоор бүгд нүүр гараа угаахаар шийдэн сул хувцаснуудаа өмсөн өрөөнөөсөө гарлаа.

Тэд хөвгүүдийг сэрж нүүр гараа угаахаас нь өмнө аль болох хурдан ариун цэврийн өрөөнд орох гэж шийдсэн ч бүтсэнгүй бололтой ангийх нь хөвгүүд тэр чигээрээ нөгөө талаас ирж байгаа харагдав.

Өрөөний охидууд"Яана аа. Одоо будаггүй царайтай бид нарыг шоолох байхдаа" гэж нүүр амаа хаасаар хэлэхэд нь Инбиль харин ч тоолгүй "Ямар хамаатай юм" гэсээр түрүүлээд явахад Сэжин харин бодол болчихсон түүний араас явлаа.

TEENAGERSWhere stories live. Discover now