21

714 84 11
                                    

ААВ

"Ээж ээ би эртхэн явахгүй бол яг хоцрох нь ээ" 

Гэрээс гарах гэтэл ээж миний гарийг барин зогсоож нэг л нухацтай харснаа "Нүдний чинь доогуур хар зураас гараад нүд чинь давхар хавдчихаж.Хүн амьтан чамайг зодоод хаячихсан юм шиг нүүр чинь яагаад ер нь ийм баргар байгаа юм!"

Миний нүүрийг энэ тэндээс тэмтрэн үзэн зарим нэг газраас нь чимхэхэд би ёолон "Ээж би хичээлээсээ хоцорлоо гээд байхад! явлаа." 

"Хөөш үүрийн зургаа өнгөрч байхад юу яриад байгаа юм!" гэх хаалганы цаанаас ээжийн орилох нь сонсогдсон ч би тоолгүй шатаар буулаа. 

Оройтоод оччихвол хүн болгон хараад эвгүй учир ядаж л хамгийн эрт ирчихээд хүний нүдэнд дасаад байж байсан нь хамаагүй дээр..


...

"Инбиль ээ хэзээ ирэх юм"

Хамгийн түрүүнд ирсэнийг ч хэлэх үү ганцаархнаа байх бас л тэнэг юм. Ядаж сайн уу гээд дугарах ч хүн байхгүй.

"Би унтаж байна уг нь. Гэхдээ чамд эвгүй байвал одоо босоод очлоо. Ангийн нэг ч хүүхэд ирээгүй байна уу?" 

Утасны цаанаас эвшээн үг хэл нь ойлгогдохгүй байгаа түүний ярианд нүдээ эргэлдүүлэн "Угаасаа энэ хар үүрээр хэн л бай-" гэхтэй зэрэгцэн ангийн хаалгийг нэг нь хүчтэй онгойлоо.

Мэдээж дандаа ингэж юм хум түчигнүүлж явдаг хүн Хэчанаас өөр хүн байх боломжгүй. Түүний зүг нууцаар харсаар Инбильд хурдан хүрээд ир гэж хэлчихээд утсаа таслан хичээл номоо чимээгүйхэн шиг гаргалаа.

Хэчан дундуур хавьцаа харин би хамгийн ард талын ширээнд суудаг нь надад хангалттай тайван мэдрэмж төрүүлж байлаа. Ядаж л тэр биш би ардаас нь түүнийг ажиглах болохоор.

Өмнөх шигээ хэрвээ байсан бол одоо намайг тэвэрч аваад эрхлээд сууж байх байсан даа. Салсан салаагүй нь мэдэгдэхгүй бид хоёрын хэн нь эхэлж яриа өрнүүлэх ёстой вэ? Үгүй ээ хэн нь уучлалт гуйх ёстой вэ гэдэг нь л гол асуудал...

Үнэндээ би түрүүлж гуйх ёстой ч яагаад ч юм миний амнаас ганцхан уучлаарай гэх үг гарахгүй байгаа нь өөрийнхөө энэ хөгийн бардам занд уур ихээр хүрнэ..

"Ингэж ардаас ширтээд байхаар чинь хүйтэн хөлс гарах нь байна."

Түүний энэ ярианд нь инээсээр дараагаас нь санаа алдаж "Өмнө нь зөрүүлээд ширтээд суучихдаг байсан, одоо жийрхмээр санагдаж байгаа байх нь ээ.." 

TEENAGERSWhere stories live. Discover now