_______
"Инбиль ээ яагаад ингэж удаад байгаа юм бэ? Ийм байвал бараг онгоцноосоо хоцрох нь! Бүх хүүхдүүд бид хоёрыг л хүлээгээд байна шүү дээ"
Тэр чангаар орилон хаалганы цаанаас "Сарын тэмдэг ирчихээд байхад яах ёстой юм!" гэсээр хамаг юм түчигнүүлсээр арай гэж нойлын өрөөнөөс гарав.
Тийзээ барьсаар онгоцны буудал дотор аль тийш явахаа мэдэхгүй Инбиль бид хоёр самгардан зогсож байхад минь ангийн багш цаанаас бид хоёрыг чангаар дуудаж зогссон газарт нь тийзээ өгөхөд багш ч бушуухан шиг аван үйлчлэгчид өгөн ийнхүү уурлаж стрессдэж бухимдасны эцэст арай хийн онгоц руугаа орон Хэчаны хажуу дахь суудал дээр суулаа.
Бүлгээрээ аялалаар явахдаа багш нарын бэлэглэсэн ангиараа үнэгүй аялах эрхээ бид нар одоо л ашиглаж байгаа нь энэ билээ. Хичээл амарсны дараа бие биенийхээ цаг нарийг амжуулж чадахгүй тул 5дахь өдрийн орой нь нисэж амралтын өдрөөр ирэхээр төлөвлөсөн юм.
"Хэчан-а чи Япон руу явж байсан уу? би хэдэн жилийн өмнө хэдхэн хоногоор л явсан юи байна" гэхэд тэр нэг их тоохгүй байгаа бололтой "Осака, Токио хот руу л" гэв.
Бид хоёр нисэх зуураа амьдралаа ярьцгааж, мөн хоолоо ч давхар идэж өнгөрүүлсээр байгаад нэг л мэдсэн хоёул ядарчихсан нэг нэгнийгээ дэрлээд унтчихсан юм.
Толгой толгойгоо дэрлээд хэвтчихсэн бид хоёрыг онгоцны үйлчлэгч эгч сэрээн газардах болсныг зарлахад Хэчан сэрээсэнд нь уурлан амандаа үглэж хөмсөгөө зангидсаар хажуу дахь зүйлсүүдээ хураалаа. Хэчан нойрмог байхаараа ууртай болчихдог би түүнийг орхин Инбиль дээр очин бид хоёр онгоцноосоо цуг гарлаа.
Тээшээ аван нисэх буудлаас гартал Солонгостой ижил ч гэлээ илүү халуун уур амьсгал биднийг бүрхэн авлаа. Үнэхээр халуун орон бололтойдог. Зочид буудлаас ирэх унаагаа хүлээх зуур миний мөрийг хэн нэгэн нь тогшив.
YOU ARE READING
TEENAGERS
Teen FictionШинээр орох ахлах сургууль,тэр дундаа болох үерхэл, хайр, нөхөрлөл, хичээл зүтгэлийг хүсэх охин. Бодсон зүйл санаснаар болдоггүй шиг энэ ахлах сургуульд ч юм бүхэн хүслээр болдоггүй гэдгийг охин мэдэхгүй нь харамсалтай . Хамгийн анхны бичвэр тул алд...