LOOK
Тэр аялалаас хойш сургууль дээр очих болгонд л үеийхэн ч гэлтгүй доод ангийхан хүртэл миний талаар хов базаж ярих нь энүүхэнд боллоо.
Xамгийн тэнэг зүйл нь ихэнх нь намайг нэр хүнд олох гэж Дунхёгийг үнссэн гэх инээдтэй цуурхал.
Найзуудтайгаа мөрийцөж Дунхёгийг албаар хүмүүсийн нүдэн дээр үнссэн гэвэл бүр ч намайг үзэн ядах биз энэ хог шиг амьтад. Энэ цуурхлаараа байсан нь илүү дээр...Дунхёг гэхдээ тэр өдрөөс хойш намайг доромжилж, өдөж бүр ярихаа ч больсон нь сонин санагдаад байгаа юм. Харин ч хичээл болгон дээр намайг ширтээд суучихна. Ийм сонин байхыг нь ер харж байгаагүй надад их л эвгүй санагдсан. Сүүлдээ өмнөх шигээ болоосой ч гэж хүсэх шиг.
....
Нар мандахаас өмнө гэрээсээ гарж сургууль руугаа хүүхдүүдэд харагдахгүйхэн шиг анги луугаа хулгайч нохой шиг орлоо.
Хичээлдээ хамгийн түрүүнд ирэн хүүхдүүдийг хүлээж суусаар удалгүй хүүхдүүд ч нэмэгдэн ирж Инбиль ч мөн адил эрт орж ирлээ.Инбиль" Чамд тэр шийтгэлийг өгсөндөө одоо хүртэл харамсаад байх юм. Уг нь нэг хоног бужигнаад л чимээгүй болчих байх гэсэн чинь улам ч ихсээд байдаг шүү"
Инбиль миний хажууд одоохондоо байхгүй байгаа Жэмины суудал дээр суусаар дээрийн зүйлийн тухай сөхөн ярьсан юм.
Сэжин" Надад хамаагүй ээ. Тэглээ гээд намайг эд нар яаж чадах юм"
Их л тоомжиргүй хэлэн номоо уншихад Инбилийн санаа нь харин ч зовон
"Чи тэр фен клубых нь охидтой нь тааралдахгүй байгаа нь сайн хэрэг. Хэрвээ тэр хачин охидууд чамайг дээрэлхэ-"
"Санаа зоволтгүй ээ. Би хүнд дээрэлхүүлээд явах ч хүн биш" гэсээр Инбиль рүү нүдээ ирмэн хэлэхэд тэр намайг галзуу амьтнаар минь дуудсаар суудал руугаа буцан явсан юм.
Хичээлийн хонх дуутай зэрэгцэн багш орж ирэн мөн манай ангийн бүтэхгүй хүүхдүүд ч багшийн ардаас хоцрон орж ирэв. Ядаж нэг нь ч болтугай түрүүлээд ирдэггүй юм байхдаа? гар хөл нь нийлсэн улсууд шиг хэлхэлдээд л явах юм.
Шийтгэл авах бол уу? гэж хүлээгээд байсан чинь багш юу ч болоогүй юм шиг оруулаад хичээлд суулгачихав. Арай дэндүү юм аа...Би"Багш нар хүртэл та нарыг шийтгэж оноо хасахгүй гоё юм аа"
Жэмин надтай мэндлэн суухад нь би шууд л гомдлон хэлсэнд тэр намайг нэг няслаж аваад "Тэгээд ийм хөөрхөн хөвгүүдийг чинь шийтгэх юм уу айн?" гэсээр хичээл номоо гаргав.
YOU ARE READING
TEENAGERS
Teen FictionШинээр орох ахлах сургууль,тэр дундаа болох үерхэл, хайр, нөхөрлөл, хичээл зүтгэлийг хүсэх охин. Бодсон зүйл санаснаар болдоггүй шиг энэ ахлах сургуульд ч юм бүхэн хүслээр болдоггүй гэдгийг охин мэдэхгүй нь харамсалтай . Хамгийн анхны бичвэр тул алд...