Дунхёгтой кооридорт ярилцаж дууссанаас нилээн хэдэн минутын дараа ангид орж ирэхэд хүн бүр л хаачсаныг асуун шалгааж харин Дунхёг л ганцхан бүгдийг нь мэднэ гэсэн шиг уруулаа мушилзуулан инээх нь бүдэг харагдана.
"За за бүжгийн багш ирчихсэн Сэжин. Нэг газар байрлалаа олоод зогсоорой"
Бүжигт орсон нэг охин надад хэлэн өөрөө урд гараад зогсчихов. Би харин урд зогсохын оронд хойно байсан нь илүү дээр гэж бодон арагшаагаа хүмүүсийн ард нуугдан зогсов.
"Тэгэхээр та нарын бүжиг заах багш чинь байна. Чадваруудыг чинь тус тусад нь харж үзээд сонгох болно. Эсвэл өөрсөддөө амар гэсэн хүмүүсээ сонгосон ч болно"
Бүжгийн багш гэх нэрийдлээр өндөр нэгэн залуухан бүсгүй орж ирэн хүүхэд бүрт эелдгээр тайлбарлалаа. Үүнийг нь сонссон зарим охидууд хос болох хүсэлтэй хөвгүүдээсээ цуг хамтрах талаар гуйсан ч даанч талаар өнгөрөв бололтой ихэнх нь дургүйцсэн хариу тэднээс авч, охидууд ч ичсэндээ олон юм ярьсангүй.
Жэмин " Хөөе Сэжин. Хоёулаа чинь сайхан таарж бүтдэг хоёр нь юм чинь цуг хамтрагчид болвол яаж байна?"
Сэжин" Үгүй дээ хэрэггүй. Чамтай хамтарвал бүжгээ ч бүрэн гүйцэт сурч чадахгүй биз"
Жэмин бид хоёрыг маргалдаж байх хооронд багш тэр хоёрыг анзааран чимээгүй байхыг анхааруулсаар бүжгээ зааж эхлэлээ.
Бүжгийн хувьд уянгын мөртлөө хүчтэй хөдөлгөөн агуулсан бөгөөд хамтрагчтайгаа илүү сайн тохирч байж бүжгийн утга гэх зүйл нь гарах юм. Ийм учраас хүн бүр л анхааралтай хөдөлгөөнүүдээ сурч үүнээс гадна хамтрах хүнээ зөв сонгохоо дор бүрнээ бодоцгоож байцгаалаа.
"За энэ хүртэл заая. Би удахгүй шалган та нарын хосуудыг чинь хувиарлаж өгөх болно. Тэр хүртэл та нарт бэлдэх хугацаа жоохон өгье"
Ийнхүү бүжгийн багш нь гараад явсаар хүн бүр л санаа зоволтгүй бүжгээ бүжиглэцгээж харин Инбиль бид хоёрт л түгшүүртэй санагдана. Аль болох Марк, Дунхёг хоёртой таарчихгүйг хичээж өөх хүмүүстэй хамтарсан нь дээр гэж бодоцгоож байв. Даанч хүссэнээр болох болов уу даа...
...
Хүн бүр тус тусад нь бүжгээ үзүүлэн шалгуулж дуусан хэн гол хос болохыг нь хүн бүр дотроо бодож өөрсдийгөө байгаасай гэж өчүүхэн ч болтугай хүсэцгээж байв.Бүжгийн багш" И Жэну, Ким Сэжин хоёр яагаад болохгүй гэж? Бие нь төгс зохицож хүчтэй ширүүн мөртлөө уян зөөлөн ч байж чаддаг юм байна. Гэхдээ та хоёр хүсэхгүй байвал хосоо сольсон ч болно."
![](https://img.wattpad.com/cover/214275554-288-k442165.jpg)
YOU ARE READING
TEENAGERS
Teen FictionШинээр орох ахлах сургууль,тэр дундаа болох үерхэл, хайр, нөхөрлөл, хичээл зүтгэлийг хүсэх охин. Бодсон зүйл санаснаар болдоггүй шиг энэ ахлах сургуульд ч юм бүхэн хүслээр болдоггүй гэдгийг охин мэдэхгүй нь харамсалтай . Хамгийн анхны бичвэр тул алд...