17

755 79 14
                                    

"Чиний тоглоом үнэхээр хэтрээд байна шүү"

Инбиль надад одоо ч хүртэл итгэлгүй янзтай асуухад би тэсэлгүй цүнхнээсээ тэрний унагаасан энгэрийн тэмдгийг нь гаргаж үзүүлэв. Инбиль миний өгсөн энгэрийн тэмдгийг булааж аван хэд хэдэн удаа тойруулж үзсэны эцэст шууд цонх руу шидчих нь тэр.

"Чи яаж байгаа юм бэ Инбиль? гол нь хоёулаа юу хүсээд байгааг нь л мэдэх хэрэгтэй байна шүү дээ"

Би хэтэрхий их айсан бас уурласнаасаа болоод ухаан санаа минь ч орон гаран зүгээргүй болоод ирэхэд Инбиль хэцүү байгааг минь мэдээд намайг тэвэрч аван үсийг минь сэгсийлгээд

"Лав тэр муу хогийн охин буцаад ирэх юм бол би яасан ч дахиж Хэчаныг тэрэнд өгч чадахгүй" гэхэд нь би санаа алдан

"Би ч мөн адил хүсэхгүй л байна" гэж өөртөө шивнэн хэлэхэд Инбилийн инээх дуу сонстон

"Та хоёрын дунд зүгээр ч нэг харилцаа байхгүй санагдаад байх чинь ээ. Өмнө нь бие биенийгээ алах нь холгүй байсан хэр нь одоо болохоор нэг л тийм.."

Тэр уруулаа мушилзуулан над руу харахад нь би түүнийг цохиж аван "Унт балай минь" гэж түүнийг дэрээр цохин бид хоёр хэсэг ноцолдсны эцэст гэрлээ унтраан унтахаар боллоо.

....

Хэдийн үд дунд хүртэл унтчихсан байснаа мэдэн би Инбилийг ч давхар сэрээн бид хоёр доошоогоо буулаа. Хамгийн түрүүнд Жэминтэй таарахад би түүнтэй инээмсэглэн мэндлэхэд тэр над руу дурамжхан байртай толгой дохиод яваад өгөв.

"Жэминыг чи яачихсан юм?" гэж Инбиль надаас асуухад би ч мэдэхгүй учир толгой сэгсэрлээ.

Тэгсэн гэнэт өчигдрийн түүний орой уулзье гэсэн үгийг нь санаад таг мартчихсан амьтан түүний араас харуусалтайяа гүйлээ.

"Уучлаарай Нана... орой яг уулзья, болж байна уу?" гэж түүний үсийг илээд асуухад тэр ч толгой дохин надад эрхлэн бид хоёр тэрүүхэн тэндээ их л хөгжилтэй байхад гэнэт нэг хүний ханиалгах чимээнээр би цочсоор тэр зүг рүү харав.

"Өө Хэчан энд юу хийж яваа юм. Гараагүй байсан юм уу?"

Жэмин түрүүлэн асуухад ДУнхёг түүний үгийг сонсолгүй надтай түрүүлж дуугаран "Ямар их унтдаг юм одоо гадаа гарж зугаална. Хувцсаа өмс" гэсээр түрүүлээд явчихав.

Би Жэмин рүү мөрөө хавчин харахад тэр Дунхёг руу их л сонин янзтай харж байв.

"Та хоёрын дунд ямар нэгэн зүйл болоогүй биз?"

TEENAGERSWhere stories live. Discover now