ХҮЙТЭН ЦАРАЙТ
Тийм ээ миний бодсон зөв байж. Нөгөө муухай хардаг их зантай хөвгүүн дүрээрээ байна. Асуулт эрсэн янзтай харахад тэр гараа халаасандаа хийсэн чигтээ хүндлэлгүйгээр "Хаалганаас холд" гэхэд түүний уянгалаг зөөлөн мөртлөө давхар ууртай хоолойг нь сонсоод их гайхсан юм.
Эмэгтэйчүүдээс ч уянгалаг хоолой эрэгтэй хүнд байдаг юм байна. Нэг тийм өвөрмөц хоолой.
Их олон бодол бодоод дахиад л тэр гүн хар нүд лүү нь би өөрөө ч мэдэлгүй ширтээд зогсчихсонд нөгөө хөвгүүн чинь над луу их л ойртон зогсоход сүрчигнээс нь гадна хүмүүсийн донтдог утааны үнэр үнэртэв.
Миний хамгийн дургүй зүйлийн нэг..
"Хаалганаас холд гэх хоёрхон үгийг сонсохгүй байгаа юм уу?" гэж уурласан гэхээсээ илүү их залхсан янзтай хэлэхэд нь би ухаан орон үзэсгэлэнтэй хоёр нүднээс нь харцаа салган "За" гэж хэлээд хаанд зам тавьж байгаа хүн шиг л сүртэй хаалганаас нь холдон зогссон юм.
Өнөө хөвгүүн чинь хаалгаа онгойлгон орохийнхоо өмнө над руу нэг хэсэг ширтчихэв.
"Харваас соёлгүй харагдаж байна. Яаж энэ сургуульд ордог байна"
Дээрээс доош минь харан их л үл тоосон янзтай хэлчихээд миний үсийг салхинд хийстэл хаалгаа хүчтэй хаагаад анги руу ороход нь миний гэнэт уур хүрээд явчихав. Хэнд ч ингэж доромжлуулж байгаагүй намайг танихгүй шахам хүн соёлгүй гэж хэлэхэд нь дургүй хүрж арай нэг юм уураа барин зогсоход ашгүй хаалга онгойн багш намайг ороод ир гэсэн юм. Энэ хачин хүйтэн царайтай сурагчийг хүлээж намайг ингэтлээ удаагаад байсныг нь ойлгон бүр ч дургүй хүрэн уураа арайхийн барьсаар анги луу орлоо.
"Ким Сэжин"
Самбарын голд зогсон өөрийнхөө нэрийг хэлээд багш, сурагч нар луу ээлжлэн харахад Инбиль над луу хуруугаа гозойлгон инээж байсан бол бусад хүүхдүүд над луу сонирхсон, гайхсан аятай харж байлаа. Аргагүй л дээ төгсөх анги гээд хүүхдүүд шилждэггүй болохоор тэр биз.
Багшаас хаана суух вэ гэж асуухад багш хоосон ширээ сандалнууд хайж байснаа "Өө тэнд сул суудал байна. 2-р салааний тэр хоосон суудал дээр суучих. Сууж байсан хүүхэд нь..."
Багш гэнэт ярихаа больж хүүхдүүд ч инээлдэхээ болин сонин болоход багш ухаан орсон аятай үргэлжлүүлэн:
YOU ARE READING
TEENAGERS
Teen FictionШинээр орох ахлах сургууль,тэр дундаа болох үерхэл, хайр, нөхөрлөл, хичээл зүтгэлийг хүсэх охин. Бодсон зүйл санаснаар болдоггүй шиг энэ ахлах сургуульд ч юм бүхэн хүслээр болдоггүй гэдгийг охин мэдэхгүй нь харамсалтай . Хамгийн анхны бичвэр тул алд...