"New Class-Шинэ Анги"
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Дүн минь сайн гарсан ч Инбильтэй ижилхэн дүнтэй гарна гэж хэн мэдэх билээ дээ. Ижил дүнтэй гарж болно гэдгийг яагаад бодоогүй юм бол? хөнгөн хуумгай хандсаны хэрэггүй байж уу ч гэж бодох шиг.
Инбильд энэ нь боломж байх ч болох ч миний хувьд намайг там луу минь түлхэж байгаа юм шиг л санагдаж байна.
Их л олон зүйл бодоод сууж байхад багш орж ирэн анги хувиарлалтыг заалаа.
"За тэгэхээр манай ангиас тэр сонгоний ангид Ким Инбиль, Ким Сэжин, Жон Чонло болон И Дунхёг нар тэнцсэн байна. Одоо шууд тэр анги луугаа явж болно" гэж багшийн хэлэхийг сонсоод хамаг юм аа далд хийн энэ тэнэг ангиас гарлаа.
Энэ нэг анги шиг биш газраас явсандаа баярласан ч нөгөө талаараа тэр амьтантай нэг анги дахин болсондоо гутарж байна. Одоо хуучин анги нь илүү дээр ч юм шиг...
Ангид орж ирэхэд зарим мэдэхгүй хүүхдүүд суун ном уншиж сууж байлаа. Хаана суухаа мэдэхгүй сул суудал хайхад тэр хамгийн хойно байх суудал дээр хэвтэж байгаа тод үстэй хөвгүүн нүдэнд харагдана. Шууд Жэмин байна гэж бодоод баярлаад гүйж очсоор дагз луу нь цохиод авлаа.
Тэр уурласан уу яасан ширээгээ хүчтэй цохиод дээшээ харснаа намайг байсныг мэдчихээд зангирсан хөмсөг нь тэнийн өнөөх сэтгэл татам инээдээ тодруулав."Цуг суух уу?" гэж асуухад тэр толгой дохин хажуу ширээгээ цохив. Заавал эсрэг хүйстэнтэйгээ суух дүрэмтэй учир ашгүй ганц танил хүнтэйгээ суусанд туйлын баяртай байлаа.
"Ер нь танай Найзууд чинь тэр чигээрээ зүрхний өвчтэй байх өө. Юм болгонд л ууртай догшин царайтай явж байх юм" гэж би хөмсгөө зангидсаар хэлэхэд Жэмин харин инээгээд "Магадгүй ээ. Гэхдээ бүгдэнтэй нь дотносоод үзвэл дажгүй шүү"гэж өөрсдийгөө өмөөрөн хэлэхэд нь миний инээд хүрлээ.
"Чи хүртэл ялгаагүй юм Жэмин. Түрүүн би хэрвээ эрэгтэй хүүхэд юм уу танихгүй хүүхэд байсан бол чи намайг цохиод унагаачихмаар харагдсан шүү"
Жэмин харин юу ч бодолгүй "Тийм ээ тэгэх байсан юм. Чи их ухаантай юм" гэв.
Ангийн шинэ багш гэх нэрийдлээр нэгэн залуухан эмэгтэй багш орж ирэн бид нарт өөрийгөө танилцууллаа. Ядаж л залуухан багштай болж байгаа нь яамай даа. Хөгшин багш байсан бол дээр үеийн чулуун зэвсгийн үеэсээ ч гараагүй хүмүүстэй учраа олоход хэцүүднэ гэж бодсон юм.
Багш хүүхдүүдтэй нэг нэгээр танилцан бүгдэнтэй нь инээмсэглэж угтаж байлаа. Ангийн хүүхдүүдийг дахин тойруулан ямархүү хүүхдүүд энд орж ирсэнийг харахад Дунхёгийн найзууд бүгдИэнэ ангид ороод ирж. Баян айлын хүүхдүүд мөнгө үрэхээс өөр юу ч мэдэхгүй гэж буруу боджээ.
Инбилийг харахад ашгүй нэгэнтэй нь учраа олоод суучихсан бололтой. Гэхдээ эсрэг ширээн дээр нь Марк сууж байна гэхээр.. өмнөөс нь эвгүй санагдчихлаа. Харин би ямар азаар тэр хачин И Дунхёг гэгч амьтны нилээн хойно суусан юм.
Багш"За хүүхдүүд ээ. Одоо нэгдүгээр улирлын шалгалт мөн ангийн хуваарилалт дууссан учир хэд хоногоос зугаалгаар явна гэж хэлж байсан шүү. Та нар бэлтгэлээ базааж эхлээрэй" гэхэд хаанаас гараад ирсэн юм бэ гэмээр охидууд яана аа амжих болов уу, нүүр будаг шинийг авна ч гэх хачин зүйл ярьж дургүйг минь хүргэнэ. Иймэрхүү охидууд яаж дүн нь сайн авсан болоод энэ ангид орсон байна аа..
"Багшаа яг хэзээнээс юм"
Багш "Энэ долоо хоногийн тав дахь өдрөөс бүтэнсайны орой хүртэл. Та нар төгсөх анги учраас хоногоор явахыг захирал зөвшөөрсөн" гэж багшийн яриа дуустал хүүхдүүд дахиад л орилоод уналаа. Юм үзээгүй юм шиг зан гаргаад байх юм аа нээрээ...
Хичээлийн ихэнх цагаар нь шалгалт авсан учраас нэг их удалгүй хүүхдүүдийг тарааснаар Инбиль намайг шалсаар байгаад цуг дэлгүүр орж зугаалганд явах зүйлс авахаар боллоо.
"Нэг л юм аа ав л даа Инбиль. Энэ чинь үдэшлэг, шинэ жилийн баяр тэмдэглэхгүй зүгээр л аялалд явах гэж байна"
Инбиль" Би аялалаас илүү тэр шийтгэлийг чинь бодож байна Сэжин! Маркад таалагдах гэж л хувцас авах гэж байна. Чи ч гэсэн Хэчанд таалагдах юм бодооч!" гэж уурлан хэлэхэд нь л учрийг нь ойлголоо.
Бурхан минь Инбиль ч гоц ухаантан шүү. Аялалаар далимдуулж шийтгэлээ биелүүлэх гэж байгаа байх нь.
"Тэгвэл би ч гэсэн энэ том боломжийг алдахгүй шүү! Чи ч толгой сайтай юм аа"
Инбиль"Дуугүй юу авахаа сонгооч" гэж хэлэхэд нь би ууртай байгааг нь ойлгон энд тэндэхийн хэдэн хувцаснууд харлаа.
Бид хоёр хэдэн цаг дэлгүүр хэсэж орой хүртэл дэмий тэнэснээ мэдээд удалгүй Инбилээс салан явж гэр лүүгээ зүглэлээ. Инбиль наанаа дургүй царайлаад яваад байвч цаанаа бяцхан охин шиг баяртай байгаа гэдэгт нь би итгэлтэй байна.
Харин миний хувьд... надад эхэндээ үхэл рүүгээ явж байгаа юм шиг санагдсан ч одоо нэг л өөр? арай тайван болсон гэмээр. Гэхдээ И Дунхёг гэгчээс болж байгаа юм биш. Туршиж үзээгүй сонирхолтой зүйл л хийх гэж байгаа болохоор.
Аялалд явахыг сонирхохгүй байсан хэрнээ одоо бүх юм таалагдаж сонирхолтой санагдаж эхлэж байх чинь? Амьдрал ч үнэхээр өөрчлөгдөж байна шүү.
Үнэхээр их өөрчлөгдөж байна...

YOU ARE READING
TEENAGERS
Teen FictionШинээр орох ахлах сургууль,тэр дундаа болох үерхэл, хайр, нөхөрлөл, хичээл зүтгэлийг хүсэх охин. Бодсон зүйл санаснаар болдоггүй шиг энэ ахлах сургуульд ч юм бүхэн хүслээр болдоггүй гэдгийг охин мэдэхгүй нь харамсалтай . Хамгийн анхны бичвэр тул алд...