12

755 82 9
                                    

Бусад хүмүүсээс онцгойрон харагдах чиний гүн хар нүд...

Удахгүй болох урлагийн наадамд хүүхдүүд тус тусын юм аа бэлдэцгээж, ялангуяа бусад ангийн хүүдүүдийн дээр гарах гэж их л үзэж гарч байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Удахгүй болох урлагийн наадамд хүүхдүүд тус тусын юм аа бэлдэцгээж, ялангуяа бусад ангийн хүүдүүдийн дээр гарах гэж их л үзэж гарч байлаа. Урлаг талаараа тэргүүлдэг сургуулуудийн хувьд бүгд авьяастай учир өрсөлдөөн ч ширүүн. Тийм болохоор хэдэн сарын өмнөөс бэлдэж эхлэцгээн сурагч бүр бүх ажиллагаан дээр оролцох ёстой гэсэн юм.

"Инби чи юунд оролцсон юм"

Биеийн тамирын дасгалаа хийх зуур би түүнээс сонирхон асуусанд

"Марктай хамт гитар тоглонгоо бид хоёрыг дуул гэсэн"

Тэр их л дурамжхан хэлсээр буцан дасгалаа хийлээ.

Энэ хоёрыг бурхан хүртэл нийлүүлэх юм аа..

"Чи юугаар орох юм?"

Инбиль газар хэвтэн сунгалтын дасгалаа хийх үуур би

"Мэдэхгүй ээ. Миний авьяасыг хараад л шийдэх байлгүй дээ. Гэхдээ би лав хувиасаа бүжигт ормоор байна. Бас төгөлдөр хуур ч тогломоор байна"

Инбилийг нуруунд нь дарж өгөн сунгахад тэр уулга алдаж дасгалаа хийхээ болиод над руу хараад

"Хеолл бүх юм нь яахаараа төстэй байдаг байна аа тэрэнтэй. Яахав хүн болгоны сонирхдог төрлүүд ч гэлээ сонин юм аа... Нээрээ та хоёр ойрд гайгүй харагдаад байсан. Эвлэрчихсэн юм уу арай?"

Би хэнийг яриад байгааг нь ойлголгүй "Хэн?" гэхэд Инбиль намайг цохиод авчихав.

"Хэчанаас өөр хэн байдаг юм. Та хоёр ер нь сүүлийн үед хар яр хийхгүй харин ч бие биендээ туслаад л, нэг л өөр байна даа. Арай...миний бодсон зөв үү?"

Инбиль жуумалзаад л намайг нэг цохиж аваад нэг болиод л маяглаад байхаар нь би түүнийг түлхэв.

"ХА! мөн тэгэв ээ. Тэгвэл Марк та хоёр цуг дуулна гэхэд чи дотроо баярлаж л байсан биз дээ? Ер нь бас хэзээ И Дунхёг бид хоёр бие биендээ туслачихав аа?"

TEENAGERSWhere stories live. Discover now