16

779 84 13
                                    

"Түрүүнээс хойш Сэжин их л тухгүй яваад байгаа юм шиг санагдаад байх юм. Бие чинь зүгээр биз?"

Үнэндээ одоог хүртэл миний толгойноос гарахгүй байсаар л байсан юм. Ямар шалтгаанаар надтай албаар мөргөлдөж энгэрийн тэмдгээ хүртэл санаатайгаар унагааж байгаа юм...

"Тийм ээ би зүгээр. Орой унтчихсан байсан болохоор л"

Тэд толгой дохицгоон хуучин яриандаа орлоо. Гагцхүү Дунхёг л одоо хүртэл над руу ширтсэн хэвээр яваад байлаа. Тэр талаар мэдсэн байх вий ч гэж нэг айх шиг...түүн рүү харж ч чадахгүй дэмий л харцаа цонх руу аваачихаас өөр аргагүйд хүрлээ.
....

Хуваагдаж суусан машинуудаараа хэдэн цаг явсны эцэст Жэмины газар ирцгээлээ. Би тэр газрыг нь хараад өөрийн эрхгүй дуу алдав. Ой модон дунд том тансаг зэрэглэлийн хоёр давхар байшин. Мөн усан оргилуур, усан сан болон сагсны талбай хүртэл харагдав.

"Бурхан минь зочид буудал шиг л тансаг харагдаж байна."

Гаднаас нь харахад л үнэхээр тансаг зэрэглэлийн амралтын газар хонох гэж байгаа юм шиг санагдаж харин надаас бусад нь энийг нэг их тоохгүй байхыг бодвол ганцхан би л ер нь бүх зүйлийг үзээгүй хөдөөнөөс ирсэн хүн шиг нь болсон уу?

"Чи дотор нь орохоор бараг ухаан алдах бололтой тийм үү?"

Жэмин надаар хошигнон ярьсаар ачаа тээшээ аван биднийг дотогшоо урилаа. Дотогшоо ороход үнэхээр л Жэмины зөв байсан юм. Би энд бараг ганцаараа насыг туулсан ч чадна гэмээр...

"Сэжин аа чи үнэхээр тэнэг харагдаад байна. Ядаж хөвгүүдийн хажууд байгаагаа санаад амаа хаагаад өгөөч"

Инбиль надад анхааруулж хэлэхэд нь л би бараг шүлсээ унагах нь холгүй амаа ангайсан байснаа анзааран хурдхан л амаа хамхисан юм. Намайг зарим нь элэг доог болон ярьж би ч тоолгүй явж эцэст нь бүгд хоёр гурваараа хуваагдан өрөөнд орохоор болцгоолоо.

Инбиль"Сэжин аа. Би аав ээжтэйгээ ярих хэрэгтэй байна. Гадаа ярчихаад ирье"

"Тэг дээ. Харанхуй болж байна болгоомжтой байгаарай!"

Инбиль толгой дохьсоор өрөөнөөс гаран одож би л энэ том өрөөнд ганцаархнаа үлдэх шиг боллоо.

"Их үзэсгэлэнтэй газар юм аа.."

Ядаж нэг ч болтугай энэ тайван амгалан газар ирж байгаа нь надад их аз бололтой. Хэнд ч санаа зовж, зүдрэхгүй энэ чимээгүй орчинд шигдмээр ч юм шиг...

TEENAGERSWhere stories live. Discover now