6

725 81 4
                                    

ХУДАЛЧУУД БА УУР ХҮРГЭГЧ НАР

Үнэндээ И Дунхёгийн тоглоом удахгүй гэсэн утгыг нь саяхнаас л ойлгож эхлэсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үнэндээ И Дунхёгийн тоглоом удахгүй гэсэн утгыг нь саяхнаас л ойлгож эхлэсэн.Саяхнаас биш аль хэдийн 7хоногийн өмнөөс л надад мэдрүүлсэн. Яаж гэж үү?

Ангид орж ирээд суудалдаа суухад шууд л ус сандал дээр минь мэдрэгддэг. Ширээн дээр минь бохир амьтан гээд хэд хэдэн газар тодоор сараачсан харагддаг. Өдөр ирэх тусам тэр доромжлол эрсэн үгнүүд ширээн дээр минь нэмэгддэг.

Ангийн хүүхдүүд айгаад юу ч дуугарч чаддаггүй арчаагүй амьтад.Өмөөрөн босох нь ганц Инбиль.Багш захиралд хэлж сүр болгохыг ч би хүсээгүй. Тэр шийтгэлд хэн нь ялахаа л мэдвэл би Дунхёгтой ан мана үзэлцэх болно доо. Тэгэхгүй бол Дунхёгтой хэрэлдэж ноцолдчихоод тэр тэнэг тоглоомонд нь хожигдвол би л өөрөө нүүр хийх газаргүй болно.

Сониноос би шинээр найзтай болсон. Тэр нь На Жэмин.
Анх Марктай холбогдох гэж Жэминтэй танилцсан ч сүүлдээ сайн найзууд болсон. Тэрэнтэй маш амархан дотносон. Бодсоноос минь их найрсаг хөгжилтэй эелдэг хүүхэд байсан. Бид хоёр дээвэр дээр л хааяа таарч юм ярьдаг.

Тэр Дунхёг гэгч л арай гэж сайхан болсон амьдрал руу минь ус цацчихсан хөгийн амьтан. Ядаж байхад өнөө шалгалт нь ойртоод бэлдэх гэхээр л энэ бор хачин амьтан улам л надад төвөг удаад байх юм.

"Тэнэг амьтан. Цэг."

Өдрийн тэмдэглэлдээ тэрийг тэнэгээр нь хараачихаад бичээд дуусгалаа. Хичээл эхлэх цаг хэтэрхий ойртсон учир хурдхан хувцсаа өмсөөд сургууль руугаа гүйх шахам явлаа.

Арай гэж хонх дуугархаас өмнө орж ирэн суудалдаа амжиж суухад...
Энэ юун нойтон.Үгүй ээ энэ л биш шүү... тэр муу хөгийн Дунхёг ус сандал дээр дахиад л асгачихсан байна. Сураагүйн биш дадал болсноороо салфетка гаргаж ирэн сандал хувцсаа арчлаа.

Над луу Инбиль санаа зовсон харцаар харахад би зүгээрээ гэж толгой дохиж өнгөрөөд харин Дунхёг луу байж болох хамгийн муухайгаараа харахад тэр харин ч над руу ёжилж нүдээ ирмэчхээд найзуудтайгаа хөхрөлдөнө.

TEENAGERSWhere stories live. Discover now