22

672 75 18
                                    

ЗАНГИЛАА

________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

________________

Ундуй царайтай дээрээ түүнийгээ улам зовоомооргүй байдаг. Гэвч инээмсэглэлийн цаана нуугдах гунигийг минь чи аль хэдийн олоод харчихсан байх гэж..

"Юу болсноо хэлэхгүй хэвээрээ л байх уу?"

Хөмсөгөө зангидсан харцнаас нь айсан ч гэсэн үнэнээ хэлчихвэл яаж хүлээж авах бол гэдгээс бүр ч их айж байна.

"Зүгээр л аав ирчихсэн болохоор одоо хүртэл цочролоосоо гарж чадахгүй байга-"

"Хэдий болтол надад худлаа хэлэх юм.."

Надад хэлэх үг байсангүй. Түүнийг давхар гомдоож сэтгэлийн ч шархлуулж худлаа хэлээд л.. 

"Үнэндээ би удахгүй явах гэж байгаа. Чамаас энийг удаан нууж угаасаа чадахгүй нь."

Тэр миний гарнаас чирэн сургуулийн хаашаа ч хамаагүй яван хүн амьтан мөрлөж явсаар байтал нэгэн хүнгүй газар очин зогслоо. Хэчан уураа барьж байгаа бололтой амьсгаагаа ахин дахин гаргаж байгаа харагдав.

"Хэзээ явах юм."

Түүний энэ хүйтэн хоолой өнгө аясаас нь хэтэрхий айсаар бас уйлснаасаа болж үг дуугарч ч чадсангүй. 

"М-Маргааш гэхдээ хоёулаа амралтын өдрүүдэд уулзаж болно шүү дээ. Би Солонгостоо л байна шүү дээ. Ердөө Бусан руу нүүж байгаа" гэхэд тэр над руу эргэж харан нэвтлэх шахам цоо ширтэнэ.

Хайр гэрэлтүүлсэн харцаар хардаг байсан түүний энэ нүд өмнөх шигээ хүйтэн хөндий болчихож. Энэ байдлыг нь хараагүй уджээ..

"Итгэсэн хүмүүс минь үргэлж намайг орхиж явж л байдаг. Одоо чи хүртэл намайг нохой шиг хаях гэж байгаа бололтой тийм үү? Хоёр дахиа миний урмыг чи их хугалж байна. Сэжи.."

Түүний өнгө аяс ууртай гэхээс илүү өдсөн маягтай болж ирэхэд би түүн рүү уурлан "Би өөрийгөө биш гэр бүлээ ч давхар бодож байна. Би дуртайдаа эндээс явах гээгүй байна. Яагаад гэнэтхэн сонин хандаад байгаа юм!"

TEENAGERSWhere stories live. Discover now