3

827 84 3
                                    

MEMORIES-ДУРСАМЖ

"Эхний өдрөөсөө л эвгүй байдлаар хүүхдүүдэд харагдаад,тэр муу хачин бор хүйтэн царайтай амьтнаас болж байгаа юм. Зүгээр л сонирхол хөдлөөд асуусан зүйл дээр өөрийгөө яасан их юманд боддог юм бэ.."

Гудамжаар би тэнэг юм шиг л өөртэйгээ ярин гэрийн зүг алхана. Хажуугаар явсан хүмүүс "Ийм жоохноосоо сэтгэцийн өвчин тусчих гэж хөөрхий дөө" ч гэж байх шиг. Хүн амгалан тайван ганцааранг минь яриулчихгүй хэцүү юм.

...

Гэртээ орж ирэн дүрэмт хувцсаа сольчхоод өдрийн хоол хийж идэхээр шийдэв.Тэр муу хачин ааштай амьтан байгаагүй байсан бол би шинэхэн найзтайгаа бусад хүүхдүүд шиг хөгжилдөөд явж байхгүй юу гэж өөртөө бодон гэнэт Инбилийг ангид орхиод үлдээснийг нь саналаа. 

Түлхүүрний дуу дуулдан ээж орж ирэн шууд л миний шинэ сургуулийн талаар олон асуултаар булна.

-Ээж л дээ тайван бай л даа би эхнээс нь ярьж.."гэж хэлэхийн завдалгүй ээж

"Сурагчид нь дажгүй байгаа биз дээ? Мэдсэн юм аа тэр сургуульд оруулсан нь болж за тэгээд сайн сураад өөрийгөө хөгжүүлдэг юм шүү" гээд үс сэгсийлгээд духан дээр үнсчихээд өрөө лүүгээ орлоо.

"Хүний үг ч сонсоогүй байж,хүүхдүүд нь дажгүйгээ ч хатдаа их зантай юмнууд" гэж амандаа тэр хүүхдүүдийг муулан муулан утсаараа оролдлоо.

Тэгсэн танихгүй дугаараас дуудлага ирэхэд ихэд гайхна. Аргагүй л дээ хуучин сургуулийн хүүхдүүдэд дугаараа ч хэлээгүй алга болчихсон. Угаасаа залгах амьтан ч байдаггүй юм чинь.

-Байна уу?

-Байна.

-Хэн бэ?

-Инбиль байна аа. Хүн хаяад явчихдаг өөдгүй найз юм даа чи!

-Уучлаарай асуудал гараад гэхдээ миний дуг-

-Менежерээс авсан юм. За тэгээд шинэ сургууль таалагдсан уу?

-Юу л даа үнэндээ тийм ч их биш юм шиг байна.

-Аргагүй л дээ дөнгөж шилжиж ирээд яван яваж Хэчантай орооцолдчихдог.

-Нөгөө хачин, муухай ааштай Дунхёг гэх хөвгүүн үү? бодохоос ч жийрхэж эхлэж байна.

-Жийрхсэн нь дээр шүү Сэжи-яа. Манай Хэчан уг нь ийм хүүхэд байгаагүй л дээ. Үргэлж хүмүүсийг инээлгэх далжгар Хэчан, энергээр тэтгэгч "Fullsun" гэж хүртэл хэлүүлдэг байлаа. Гэхдээ хайртай охин нь явах хүртэл жаргалтай байсан л даа.

TEENAGERSWhere stories live. Discover now