SECRET-НУУЦ
Сэрүүлгэний дуугаар өглөө болохыг илтгэнэ. Хэтэрхий оройтоод унтсан учир нүд жоохон бүлцгэр болчихож. Гэхдээ юу гээч? Сургуульдаа явахдаа анх удаагаа түгшүүртэй байдалд орж үзэж байна. Өчигдөр нилээн эвгүй байдалд орчихсон учир сурагчид надад гайгүй хандах байгаа. Юу гэж бодох бол? шилждэг ч юм билүү оройтоогүй дээрээ.
Урьдын л амьдрал хэвээрээ дүрэмт хувцсаа өмсөн, доошоо ээжийг явсан үгүйг шалгачихаад хөргөгчнөөсөө нэг ширхэг сүү аваад гэрээсээ гарав.Салхитай, бүрхэг тэнгэр намайг өмнөх шигээ угтан авлаа.
Ийм үед нартай байвал зүгээр сэн даанч миний зан шиг тэнгэр бүрхэг байх чинь.
Сургууль руугаа бушуухан шиг орж ангиа шагайвал хэдхэн хүүхэд бас ганц найз Инбиль минь ирсэн байлаа.
"Яасан эрт ирчихсэн юм Инби"
Би их л баярласаар очиход тэр нүүрээ будахаа болин над луу нэг харснаа "Чи ч хэд хоногтоо олны анхааралд орох нь дээ" гэх нь тэр.
Би ойлгож байгаа болохоор толгой дохиод санаа алдан түүн рүү гунигтайхан ширтэнэ.
"Эхний өдрөөсөө л муу нэртэй болох гэж"
"Үгүй ээ хөвгүүд лав чамайг шүтэж байнадаг. Аргагүй л дээ охид хөвгүүдийн хэн нь ч Хэчантай хэрэлдэж байгаагүй болохоор амандаа залгисан байсан үгнүүдийг нь чи хэлчихгүй юу" гэж намайг цохиход инээд минь хүрэн толгойгоо сэгсэрчихээд суудалдаа суулаа.
Хүүхдүүдийн ихэнх нь ороод ирчихсэн найзуудтайгаа буу халан сууцгаана. Ганц өнөөх асуудал минь болж байгаа хөвгүүн л алга. Чөтгөрийг дурсахаар гэгчээр бор, хүйтэн царайт чинь ангид ороод ирэв. Тэгснээ миний зүг сүрхий харснаа миний хажуугаар өнгөрөн явахдаа надад хэлсэн тэр үгс нь гэгээлгээр угтья гэсэн бодлыг минь бусниулж хаясан юм.
Их бодолд орчихсон сууж байсан чинь ашгүй багш ч хичээлээ орж эхлэн би чадхаараа хичээлдээ төвлөрөх гэж оролдоно.
"Тэр нэгэн үед байсан цэвэр ариун цас шиг охины ширээ сандлыг чи завааруулчихлаа. Хөгийн юм"
Тэр надад их л зэвүүн өнгө аястайгаар ингэж хэлээд суудалдаа суусан юм. Энэ үгнүүдээс болж л би одоо ч хичээлдээ төвлөрч чадахгүй нь.
Их завсарлагаан болсоныг ч мэдэхгүй шал руу гөлрөн сууж байхад Инбиль ирж л бодлоос минь салгасаа. авч гарлаа ."Сэжи цайны газар луу цуг орох уу" гэхэд нь олон хүүхэдтэй газар эвгүй болохоор "Үгүй ээ баярлалаа" гэж түүнээс салчихаад давхар дээврийг ч асуугаад амжив.

YOU ARE READING
TEENAGERS
Teen FictionШинээр орох ахлах сургууль,тэр дундаа болох үерхэл, хайр, нөхөрлөл, хичээл зүтгэлийг хүсэх охин. Бодсон зүйл санаснаар болдоггүй шиг энэ ахлах сургуульд ч юм бүхэн хүслээр болдоггүй гэдгийг охин мэдэхгүй нь харамсалтай . Хамгийн анхны бичвэр тул алд...