..FAMILIAR NAME-ТАНИЛ НЭР..
"Та хоёр ямар их уддаг юм? Хаачаад ирж байгаа юм бэ!"
Дунхёг, Сэжин хоёрыг орж ирмэгц хүүхдүүд тэдэн рүү очиж гайхцгаан их зүйл шалгаагаад уналаа. Тэр хоёрт ч нэг их яриад баймааргүй зүйл байсан учир ингэс гээд аргалаад өнгөрүүлчихэв.
Инбиль"Жэмин та хоёрыг удаад байхаар нь араас чинь гарсан юм даа. Хааччихсан юм бол?" гэж хэлэхэд Сэжин Дунхёг рүү сандарсаар харан тэр зүйлүүдийг мэдээгүй байгаасай л гэж дотроо залбирч байлаа.
Марк"Жэмины утас руу залга-" гэхтэй зэрэгцэн гаднаас Жэмины чанга дуу сонсогдлоо.
"Тэр хоёр хааччихдаг байна аа" гэсээр ангид орж ирсээр одоо л нэг тэр хоёрыг харав гэлтэй нүд нь томрон сандарсаар ирлээ. Тэр хоёр нөгөө л нэг худал шалтаг тоочсоор Жэминыг ч бас хуураад амжив.
"За за нэгэнт бүгд бүрдсэн юм чинь хурдан юмнуудаа идэцгээээд бэлтгэлдээ орьё. Багш одоо орж ирэх болж байгаа байх"
Тэд ийнхүү хурдан хоолоо идэж дуусцгаан дахин хэдэн цаг шахуу хөлс хөдөлмөрөө урсган байж бүжгээ дэглэн цэгцэнд оруулах гэж хэдэн цаг ноцолдсоны эцэст бүгдэд нь таалагдахуйц гайхамшигтай бүжиг болгож бүгдийх нь санаа амарсан учир айх зүйлгүй гэр гэрлүүгээ жаргалтай зүйл шиг таран явсан юм.
....
"Жэмин аа. Чи надаа тэр охиноо одоо хүртэл хэлэхгүй юм уу? Уг нь урлагийн наадам дуусахаар хэлнэ гэсэн биз дээ"
Сэжин гоншигносонд Жэмин түүнийг шоолсоор "За тэгвэл тохирье. Хэрвээ манай бүжгийн хамтлаг сургуулиасаа нэгт орсон байвал би чиний нүүрэн дээр сэтгэлээ илчилье" гэв.
Энэ нь ч Сэжинд тун боломжтой санал байсан тул толгой дохин зөвшөөрсөн юм.
Жэмин" Ингэхэд Хэчан та хоёр яагаад тэгэж оройтсон юм. Би та хоёрыг зөндөө газар хайсан ч та хоёрыг олоогүй"
Сэжин"А-Аан нөгөө бид хоёр гэрэлтэй замаар явах гэж жоохон хол тойрсон юм аа"
Жэминд худлаа ярьчихлаа. Тэр мэдээж Дунхёгийг Сэжины духан дээр нь үнсэхээс авхуулаад сургууль руу орох хүртэл бүгдийг холоос ажигласан.
Сэжин уг нь өөрт нь үнэнээ хэлэх байх гэсэн ч түүнд худлаа ярьсан нь Жэмины гомдлыг төрүүлсэн ч түүн рүү юу ч болоогүй юм шиг инээмсэглэн харсаар толгой дохисон юм.
"Худалч...Дунхёгтой тэврэлдээд зогсож байсан байж..."
Жэмин амандаа бувтнахад Сэжин чихэндээ зүүж байсан чихэвчээ аван "Сая юу гэсэн бэ? надтай юм яриад байсан уу?" гэхэд Жэмин хурдан толгой сэгсрэн "Үгүй дээ" гэж аргалан, ухаантай бай На Жэмин! хэмээн дотроо өөрийгөө зүхсээр Сэжин рүү гунигтай инээсээр ширээгээ дэрлэнэ.
![](https://img.wattpad.com/cover/214275554-288-k442165.jpg)
YOU ARE READING
TEENAGERS
Teen FictionШинээр орох ахлах сургууль,тэр дундаа болох үерхэл, хайр, нөхөрлөл, хичээл зүтгэлийг хүсэх охин. Бодсон зүйл санаснаар болдоггүй шиг энэ ахлах сургуульд ч юм бүхэн хүслээр болдоггүй гэдгийг охин мэдэхгүй нь харамсалтай . Хамгийн анхны бичвэр тул алд...