Part1

1K 42 0
                                    

" Ээжээ очих болж байна уу? би хурдан очиж Минутай тогломоор байна. Мину намайг хүлээж байгаа ингэхэд би ѳмнѳ нь Минугын зуслангын байшинд ирж байгаагүй юм байна. Бас Минуг ч удаан хараагүй юм байна. Мину их том болсон болов уу? сүүлд уулзахад тэр надаас намхан байсан одоо ѳндѳр болсон болов уу? Би Минуд ѳгѳх бэлгээ авсан билүү? яалаа мартчихсан байвал Мину надад гомдоно доо " гээд ар араас нь дуржигнуулан хэлнэ.

Жундэ хѳхрѳн " Риан охин минь бид удахгүй зорисон газраа хүрлээ жоохон л хүлээчих, ингэхэд чи Минутай тоглох гэж тийм их яараад байгаа хэрэг үү? Та хоёр сарын ѳмнѳ уулзсан биш гэж үү? гэтэл чи олон жил уулзаагүй юм шиг л ярилаа " хэмээхэд

Риан ичэнгүйрэн инээмсэглээд " Ммм эныг Минуд битгий хэлээрэй за юу? ааваа ээжээ "

Би инээмсэглэн жолоогоо барингаа " Ойлголоо аав ээж хоёр хэнд ч хэлэхгүй амлая " гэхэд

Жундэ " Тэгээд миний бяцхан гүнжийн нууц нь юу юм бэдээ?"

Риан хошуугаа унжуулан " Би бяцхан биш би одоо 5настай шүү!" гэснээ дахин ичэнгүйрэн инээмсэглээд " Би Мину хайртай " гээд нүүрээ гараараа дарлаа.

Жундэ бид хоёр бие биен рүүгээ харж инээмсэглэн Жундэ " Вуаа миний охин Минуд хайртай хэрэг үү? харин Мину Рианд ямар юм бол? " гэхэд

Риан хошуугаа унжуулан " Мэдэхгүй ээ Мину надад хайртай биш байх " гээд цонх руу харлаа.

Бид ч охиныгоо сэтгэлээр унгасандаа гэмшин Би " Мину чамд ч бас сайн байх аа чи минь ямар үзэсгэлэнтэй билээ дээ " гэхэд

Риан инээмсэглэн " Тийм гэж үү? " гэхэд Жундэ " Тиймээ охин минь"

Жундэ " Хайраа би жолоо барих уу? чи минь ядарч байгаа байх "

Би " Үгүй дээ чи ѳчигдѳр шѳнжингѳѳ ажилсан болохоор ядрана унтаж байгаа за юу? " гэхэд тэр " Хайртай шүү! " гээд хацар дээр үнсэлээ.

Риан ярвайн " Та хоёр хүүхдийнхээ хажууд ингэж болохгүй шдээ заваан юмаа " гэхэд Жундэ бид хоёр охиноо шоолж инээнэ.

Би утсаа голын хайрцагнаас аван Риан руу ѳгѳѳд " Миний охин уйдаж байгаа бол ээжийнхээ утсаар тоголж- "

Жундэ үгийг минь таслан " ГРИМ МАШИН! " гэх дуугаар цонхоор харвал хүнд даацын том машин хажууд талаас хурдтайгаар ирж байлаа...

Грим " ААААААА " гэж орилсоор орноосоо ѳндийлѳѳ. "Дахиад л зүүдлээд эхэллээ. Хэд хоног гайгүй байсан юмсан." гэж амандаа бувтансаар ѳрѳѳнѳѳсѳѳ гарч нэг давхарт байрлах цагаан ѳнгийн хаалгыг онгойлог ороход тэр ѳрѳѳ цав цагаан байх агаад цонх байхгүй битүү цагаан хана, ямар ч тавилга эд зүйл байхгүй зѳвхѳн хоёр жаазтай зураг байх аж.

My Heart ||KAI /Completed/Where stories live. Discover now