Дэлгэцэн дээр Жунин бид хоёрын зураг байх агаад тайзан дээр Жунин инээмсэглэн миний зүг харан зогсож байв.
Намайг түүний ѳѳдѳѳс том харан суудлаасаа ѳндийн зогсож байхад Жунин ярьж эхэллээ.Жунин дур булаам инээмсэгллээ тодруулан " Би анх их дэлгүүрын гоёл чимэглэлын тасагт хүйтэн хэрнээ үзэсгэлэнтэй Гримыг харж байсан. Хоёр дахь удаад тогтворгүй ааш, инээмсэглэл тодордоггүй тѳрх, бусдыг ѳрѳвдѳлгүй бүгдийг ѳѳрийн дураар хийж, байнга усан нүдэлдэг Гримыг харсан. Гурав дахь удаад сахиусан тэнгэрийнх шиг гэмээр үзэсгэлэнтэй инээмсэглэлтэй Гримыг харсан. Би магадгүй тэр л инээмсэглэлд гүн дуралсан байх. Тэр инээмсэглэлийг харсаны дараа би шинэ мѳрѳѳдѳлтэй болсон...Чиний аз жаргал болох... Ѳдѳр бүр цаг минут тутамд чинийхээ үзэсгэлэнт инээмсэглэлийг харахын тулд ѳѳрийн хийж чадах бүгдийг хийхээр шийдсэн. Эцэст нь миний мѳрѳѳдѳл биелсэн. Бид яг л утас зүү хоёр шиг бие биенгүйгээр юу ч биш мэт болцгоосон. " нэг л мэдэхэд нүдэнд нулимас цийлэгнэн түүний ѳмнѳ зогсож байлаа.
Жунин үргэлжлүүлэн " Үргүй бол мод ургахгүйтэй адил би чамгүй бол амьдарч чадахгүй Рири... " тэрээр халааснаасаа жижигхэн хайрцаг гаргаж ирэн баруун ѳвдѳгѳн дээрээ суун " Надтай гэрлэж насан туршийн минь хайр болох уу?"
Нулимасаа арчин толгой дохин гараа ѳгѳхѳд тэр ядам хуруунд минь бѳгжѳѳ зүүж ѳгѳн би ч мѳн түүний гарт хос бѳгжийг нь зүүж ѳглѳѳ.

/ Хоёулаа ядам хуруундаа зүүсэн байгаа шүү /
Жунин намайг тэврэн " Баярлалаа Рири " гэхэд нь түүнийг зѳрүүлэн тэврээд
"Наргүй бол сар гэрэлтэхгүйтэй адил би чамгүй бол хэзээ ч гялалзаж гялтганахгүй хэзээд чи миний аз жаргал байх болно. " ийн хэлэхэд тэр инээмсэглэн уруул дээр минь үнсэлээ. Танхимд байсан хүмүүсийн уулга алдалт, алга ташилт алга болих шиг... Түүнд хүрч, түүнийг биед минь хүрч энхрийлэх бүрт орчлонгоос тасарч үүлэнд хѳвѳх мэт сайхныг мэдрүүлнэ.Хэрвээ хэн нэгэн " чи ѳѳрийнхѳѳ ирээдүйг юугаар тѳсѳѳлѳх вэ? " гэвэл би эргэлзэх зүйлгүй итгэлтэйгээр " Та буруу асуулаа, ирээдүй биш БҮХ ЗҮЙЛ гэж хэлэх ёстой тэр бол Ким Жунин " гэж хэлэх байсан. Түүнгүйгээр ѳѳрийгѳѳ тѳсѳѳлѳшгүй. Хүн зовсоны эцэст жаргадаг гэдэг. Би Жунинтай танилцахаас ѳмнѳ жинхэнэ аз жаргалыг мэдэрсэн гэвэл худлаа болно. Надад Жунинаас ѳмнѳ хайрыг мэдрүүлсэн ганц л хүн бий Миний Риан...
Энэ магадгүй миний зовсоны эцэст авсан шагнал байх... Бурханы ивээл...
Жунин инээд алдан " Тийм гоё байна уу? " бид одоо гэр лүүгээ явж байна. Би теартаас гараад л хуруун дахь бѳгжѳѳ инээмсэглэн ширтэнэ. Би энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай байгаа хүн шиг л байна.
ESTÁS LEYENDO
My Heart ||KAI /Completed/
AcciónГуниг, шаналалаар дүүрэн харанхуй амьдралд минь тэр орж ирсэн... гэхдээ санаандгүй бус санаатай..