Part10

267 22 0
                                    

Грим " Ммм би угаасаа ийм хѳѳрхѳн байх аа чамд тэгэж бодогдохгүй байна уу? " гээд нүдээрээ инээхэд

Жунин ч мѳн адил инээн " Чамайг ѳѳрийгѳѳ магтддаг гэж мэдсэнгүй " гэсээр утсаа гаргаж ирээд " Наашаа хараарай " гэхэд Грим түүн рүү харахад Жунин зураг дарлаа.

Грим " Юу вэ? алив харъя " гээд Жунинаас утсыг нь булааж аваад

" Чи яасан мэдрэмжгүй юм бэ? ингэж аваад байхдаа яадаг юм? Алив эгч нь яаж зураг авдгийг зааж ѳгье " гэсээр камерыг нь асаагаар ѳѳрсдийнхѳѳ зургийг авлаа.

Жунин авсан зургаа үзэн " Нээх ялгагдаах байх юм алга л байна " гэхэд Грим түүний мѳр лүү нь цохин " Юу гэнээ?! би зурагчины анги тѳгссѳн юм шүү!? " гэхэд

Жунин хамраа үрчийлгэн түүнээс нэг алхам ухараад " Би чамайг их сургуулиа сайн тѳгѳссѳн гэж бодохгүй л байна шүү чи их муу зурагчин юм " гэхэд Грим " Дахиад хэлдээ юу гэсэн бэ? муу зурагчин? үхмээр байна уу? эсвэл чиний хараа чинь муу юм уу? " гэсээр түүнийг цохиж гарлаа.

Хэсэг хугацааны дараа тэд чихэр, зайрмаг гэх мэт амттан авч идээд тоглоомуудыг дуусган юм идэхээр явцгаалаа.

Жунин жолоогоо барисаар " Чамайг ийм хүүхэд шиг гэж мэдсэнгүй шүү! Ааш муутай эмэгтэйг ийм хүүхэд шиг байхыг харах шинэлэг байна " гэхэд

Грим түүнийг хажуунаас нь ширтсээр " Би ийм л хүн байсан. Энэ шинэлэг байдалдаа дасах хэрэгтэй болж дээ Ким Жунин " гэхэд

Жунин нэг гараараа түүний гарнаас атган " Ингээд явж болго биздээ " гээд түүн лүү харахад

Грим атгаастай гар луугаа харж байгаад толгой дохилоо.

Машин зогсонгуут Жунин " Би орж юм авчихаад ирье сууж байгаарай " гэсээр машинаас гүйн гарлаа.

Грим түүний араас ширтсээр үл ялиг мишээн " Рестораны гадаа ирчихээд хүлээж бай гэнэ үү? надад хоол ѳгѳхгүй юмуу? Хааяа тэнэг ч юм шиг... Болчих юмаа "

Жунин ресторанаас цүнх барисаар гарч ирлээ.

Жунин цүнхтэй зүйлээ ард суудал дээр тавичихаад " За явцгаая " гэхэд

Грим хошуугаа унжуулан " Хаашаа вэ? би ѳлсѳѳд байна шдээ энд хоол идчихээд явылдаа " гээд ресторан луу заалаа.

Жунин инээсээр " Чи яасан эгдүүтэй юм бэ? битгий ингэж хараад бай үгүй бол? ..."

Грим түүний үгийг таслаг " Үгүй бол?! юу гэж? болзоонд явъя гэчихээд эмэгтэйгээ ѳлсѳѳгѳѳд байхдаа яадаг юм?!. Рестораны гадаа ирчихээд хүлээж бай гэчихээд ѳрѳѳ орж хоол үнэртүүлсээр гарч ирнэ. " гэж доош харан амандаа бувтанана.

Жунин инээмсэгллээ нүүрнээсээ салгаж чадалгүй түүний хацарнаас нь барин ѳѳр лүүгээ харуулаад " Ингээд эгдүүтэй царай гаргаад байх юм бол үнсчихнэ шүү! " гээд түүний уруулан дээр нь үнсээд " Ойлгосон уу? жоохон л хүлээчих удахгүй ѳлсѳѳд бацгаа гэдсийг чинь дүүргэх болохоор " гээд машинаа асаан хѳдлѳнѳ. Харин Грим түүний үнсэлтэнд чимээгүй боллоо.

Жунин " Одоо жинхэнээсээ бууцгаая " гээд цүнхтэй зүйлээ аваад Гримыг хѳтлѳн ѳмнѳх орой нь очиж байсан далайн эрэг дээр ирлээ.

Эргын хажууд модон ширээ сандал байх ба тэд ч тэр ширээн дээр очин суугаад Жунин цүнхэнээс савтай хоолнууд гаргаж ширээнд ѳрлѳѳ.

Грим том нүдлэн " Даан ч тийм байх аа түрүүнээс хойш хоол үнэртээд байсан юм " гэсээр хоолнуудыг ээлжилэн харна.

Жунин цүнхээ доош тавихтац зэргэзэн Грим савтай хоолнуудын тагуудын авч эхэллээ.

Жунин түүнд савх ѳгѳн " Чамайг иггэж их ѳлсѳнѳ гэж бодсонгүй шүү " гэхэд Грим " Харин тиймээ би ойрд их ховдог болчихоод байгаа " гээд хоолнуудаас ам руугаа хийлээ.

Жунин " Нээрээ чи жоохон таргалаа арай туранхай юм аа " гэхэд Грим " Үгүй ээ таглахгүй ѳмнѳ нь би аймар тарган байсан... Тийм болохоор таргалана гэж боддоггүй "

Жунин " Тэгээд яаж ийм туранхай болсон юм " гээд түүний ам руу хоол хийж ѳгнѳ.

Грим хоолоо идэхээ болин хэсэг чимээгүй байж байгаад " Тэднийг явсанаас хойш хоол гээд байх зүйл иддэггүй байсан болохоор ннг л мэдэхэд турчихсан байсан " гэж сууна сулрахад Жунин ч ойлгон чимээгүй боллоо.
Тэд бие биенийхээ ам руу хоол хийж, тоголсоор хоолоо дуусган эрэг очин жаргал буй нарыг харан зогслоо.

Грим усан дээр тогтсон жаргах нарыг харан " Чи мэдэх үү? "

Жунин " Юуг? " Грим нарнаас харцаа салган түүн рүү хараад

" Чи Жундэтэй үнэхээр адилхан царай, хоолой, бие чинь ѳѳр ч... Хийж байгаа үйлдэл хэлж байгаа үгнүүд чинь бүгд Жундэг санагдуулдаг. Минутай байхаар Риантай байгаа юм шиг санадаг шиг чамтай байхаар Жундэтэй байгаа юм шиг санагддаг болчихсон... Чиний хэлсэн үнэн юм шиг байна. Рианыг орлож чадахгүй ч түүнийг орлож чадна гэдэг чинь... " гэхэд түүний нүдэнд нулимас цийлгэнэнэ.

Жунин түүнийг тэврэн үсийг нь илсээр " Ингэж хэлэх муухай ч... Бүгд ѳмнѳ нь болоод ѳнгѳрсѳн зүйл түүний ардаас ингэж шаналах хэрэггүй. Чи хангалттай зовсон гэж бодож байна чи ч бас хүн амьдрах эрхтэй зѳвхѳн тэднийг бодоод байвал чи яах болж байна. Би ч бас хайртай хүнээ алдах ямар байдгийг мэднэ. Би чиний ѳнгѳрсѳн амьдралтай чинь хайрлах болохоор хоёулаа хамтдаа хичээцгээе ммм? " гэхэд Грим түүний энгэрт мэгшсээр толгой дохилоо.

Жунин түүний хоёр хацарнаас барин нулимастай нүд рүү нь ширтсээр аажим аажимаар түүн рүү дѳхѳн тэдний уруул нийлэх нь тэр...


My Heart ||KAI /Completed/Where stories live. Discover now