" Ѳѳрт нь мэдэгдэлгүй сайн хараарай. Би удахгүй " Ким туслахд ийн хэлээд утсаа тасаллаа. Жундэтэй уулзах арай тохиромжгүй мэт санагдаж байна. Жаахан л азнах хэрэгтэй. Түүнтэй нүүр тулахад бэлэн биш байна.
Энэ магадгүй айдас байх...
Жунин " Рири, цэцэрлэгт хүрээлэн орцгооё " тэр ойрд намайг дуурайгаад үг цѳѳтэй болоод байгаа. Би түүнд ингэж их нѳлѳѳлнѳ чинээ бодоогүй... Би ч зѳвшѳѳрѳн бид хүрээлэнгээр хѳтлѳлцѳн алхана.
Жунин " Рири хонгор минь чи сүүлийн 2 хоног дуу цѳѳтэй болж, инээмсэглэл чинь хүртэл багассан надад юу болсоноо хэлэхгүй юм уу? " ийн аргадангуй хэлнэ.
Санаа алдан " Нини нѳгѳѳ... үгүй ээ дараа хэлье уучлаарай... Гэхдээ заавал хэлэх болно оо чи ч бас энэ тухай мэдэх ёстой гэхдээ одоо биш за юу? " би ийн хэлээд атгалаа чангаллаа.
Жунин над руу хэсэг харж байгааг толгой дохин бид цааш алхалаа.Биднийг алхан явж байтал урт 3 настай гэмээр жаахан охин ирж зогслоо. Би доош явган суун инээмсэглээд " Сайн уу? " гэхэд тэр ѳхѳѳрдѳм охин ч мѳн инээмсэглэн " Сайн байна уу? эгчээ " гэв.
" Чи аав ээжээсээ тѳѳрчихсѳн юм уу? яагаад ганцаараа явж байгаа юм? "
Нѳгѳѳ охин толгой сэгсэрэн эргэж хараад нэг зүг рүү заан " Үгүй ээ тэнд миний ээж аав хоёр зогсож байгаа. Та их хѳѳрхѳн харагдсан болохоор харах гэж ирсэн юм. Гэхдээ тэд миний жинхэнэ аав ээж биш ээ тэд намайг асрамжийн газраас ѳргѳж авсан юм. Тэгээд бид одоо гадаад руу явж амьдрана гэсэн. " гээд ѳхѳѳрдѳм инээмсэглэл тодрууллаа.
Жунин адил явган суун " Чамайг хэн гэдэг юм? " гэхэд нѳгѳѳ охин " Намайг Им Суа гэдэг. " гээд Жунин руу харж инээмсэгллээ.
Жунин инээн түүний хацрыг илэн " Чи хѳѳрхѳн юмаа. Гэхдээ энэ эгч илүү хѳѳрхѳн " гээд над руу заалаа.
Суа инээн толгой дохихтой зэргэцэн " Суа охин минь болсон уу? явах цаг боллоо. " гээд нэгэн эмэгтэй ирэн бидэнд хальж бѳхийгѳѳд " Сайн байна уу? манай охин харин хѳѳрхѳн эгч дээр оччихоод ирье гэсэн юм. Тѳвѳг удсанд уучлаарай "
" Зүгээр дээ " хэмээн инээмсэгллээ. Суа гараа даллан " Баяртай хѳѳрхѳн эгчээ " гээд явлаа. Үнэхээр хѳѳрхѳн
Түүний ардаас ширтэж байтал Жунин бэлхүүсээр минь тэврээд " Бид ч бас түүн шиг хѳѳрхѳн охинтой болж болно. Эсвэл над шиг царайлаг хүү ч юм уу? " түүнийг ийн хэлэхэд нүүрэнд минь томоос том инээмсэглэл тодроно. Рианыгаа буцаагаад авч болно.
Бид зайрмаг, хѳѳсѳн чихэр идэн, дугуй унаж, усаар тоголсоор алхах биш үдшийн болзоо хийсээр гэртээ ирлээ.
YOU ARE READING
My Heart ||KAI /Completed/
ActionГуниг, шаналалаар дүүрэн харанхуй амьдралд минь тэр орж ирсэн... гэхдээ санаандгүй бус санаатай..