Part16

279 18 0
                                    

Шувуудын ширгэх, далайн давалгаалах чимээгээр нүдээ нээнэ. Ийм амар амгаланг мэдэрч үзсэнгүй. Ѳглѳѳ бүр түүнтэй сэрч орой бүр түүнтэй тэврэлдэн унтана. Энэ л байхад хангалттай юм шиг... Жундэ гэх залуугүй бол амьдарч чадахгүй үхэх юм шиг санагддаг байсан бол одоо уйтгар гуниг, шаналал зовлонгоор дүүрсэн амьдралд минь гэрэл гэгээ авчирсан Ким Жунин гэх залуугүй бол амьдарч чадахгүй болсон.

Жундэг бүр мѳсѳн мартсан гэж хэлж чадахгүй ч хааяа хааяа боддогддог түүнд тийм муухай зүйл хийчихээд ѳѳрѳѳ ѳѳр залуутай жаргалтай байх нь шудрага бус мэт...

" Би тийм царайлаг байна уу? хѳѳрхѳн царай гаргачихаад ширтээд байх юм. Би бүр сандарчихлаа байна. " Жунин нүдээ хагас нээн нойрмог, сѳѳнг хоолойгоор ийн хэлнэ. Бодолд дарагдан түүнийг ширтэснээ ч мартаж орхиж...

" Тийм ээ, үнэхээр царайлаг байна. Ийм халуухан, царайлаг сэтгэл татам залууг надад ѳгсѳн бурханд талархаж байна. Хэрвээ чи байгаагүй байсан бол би одоо ч ирээдүйд ч сэтгэл хѳдлѳлгүй, хүн бүрээс зайгаа барьж ѳѳрийн харанхуй ертѳнцийг бий болгодог Грим байх байсан. Чи л миний амьдралд гэрэл гэгээ болж миний ѳмнѳ нь хэзээ мэдэрч байгаагүй аз жаргал, хайр энэрлийг надад харамгүй ѳгсѳн... Би чамайг намайг хэчнээн их гомдоосон ч зүгээр уучлах хэмжээны маш их хайртай болчихсон Жунин аа" түүний нүд рүү харан сэтгэлийн үгээ хэлэх аж. Хэр их талархсанаа үгээр илирхийлж ч чадхааргүй тийм их.

Жунин инээмсэглэн үсийг минь илээд " Би ч бас чамд маш их хайртай чиний тѳсѳѳлнѳѳч ч их... Чиний л тѳлѳѳ гэвэл амиа ѳгѳх хэмжээны, насан туршдаа, үхэн үхтэлээ яг л одоогийнх шигээ хамтдаа аз жаргалтѳй баймаар байна. Хэзээ ч харамсахгүйгээр хэзээ ч бие биенээ орхиж явахгүйгээр маш их бүр маш их хайртай " ийн хэлээд уруул дээр минь удаанаар мѳн зѳѳлнѳѳр энхрийлэн үнсэнэ.

" Сая яг гэрлэх санал авчихсан юм шиг санагдчихлаа " инээн түүнд хэлэхэд тэр ч бас инээн дээр минь гараад " Чи үнэхээр 26 гэж үү? хааяа яг 16тай охин шиг болчих юм. Бүр ч хайр хүргээд " уруул дээр үнсэлээ. Гэтэл

Түүнээс уруулаа салган " Х-хоёулаа яагаад нүцгэн байгаа юм? бүр дотуур хувцас ч алга " ээрч түгдэрсээр ийн хэлнэ. Цус минь хоёр хацар дээр юүлэгдэх шиг л болж байна.

Жунин намайг шоолон инээж байгаад " Чи ѳчигдѳр хэр их уусан бэ? ... Чи ѳчигдѳр ороо нь орсон бух шиг л хүн рүү дайраад байсандаг " гэж хэлээд хүзүүн дээр үнсэнэ.

My Heart ||KAI /Completed/Opowieści tętniące życiem. Odkryj je teraz