Part9

263 25 0
                                    

Жунин " Би чамд дурлаад байна. Чамайг ѳѳрийн болгомоор байна. "

Грим түүнийг ширтэж байгаад " Би бараа биш! хүнийх минийх гэх хэрэггүй! наад сэтгэлээ татаж ав! " гэхэд

Жунин " Яагаад? яагаад татаж авах ёстой гэж?!... Бүхнийг шинээр эхэлж болно гэж хэлсэн биздээ?! Би туслана гэсэн" гээд хэсэг чимээгүй байж байгаад

" Тэр газарт аваачсанд уучлаарай би тийм зүйл болно гэж бодоогүй. Найзуудтайгаа уулзсандаа баярласандаа болоод хэр удсанаа мартчихаж ... Үнэхээр уучлаарай " гээд түүний хоёр гарнаас атгалаа.

Грим " Надад сайн байсан юм бол тэр газар хайртай эмэгтэй чинь тухгүй байгааг анзаараад явчихаж болох байсан. Гэвч чи тэгээгүй... Найзуудаа хараад намайг мартсан бол чи надад хангалттай хайртай биш"

Грим " Яагаад түүнд ингэж их тунирхаад байгаа юм бол? Жундэтэй хэт адилхан юм. Түүний уучлалтыг сонсоод яах учираа ч мэдэхгүй нь, түүнд уурлаж байсан би, уучлалт гэмшисэн царайг хараад замхаран алга болчихлоо. Жундэтэй адилхан болохоор уу? ... Саяхан танилцасан хүн намайг ингэж хурдан ѳѳрчилж байгаа хэрэг үү? эсвэл андуураад байна уу? ... Жундэд яаж хурдан дассан шиг түүнд ч бас хурдан дасаад байх шиг байна."

Ийн бодон Грим Жуниныг ширтэн зогсоно.

Жунин санаа алдан " Үгүй ээ би чамд хангалттай сайн!? би шалтаг хэлэхгүй ээ....Би чамд хэлж байсан дахин аз жаргал аа ол гэж ... Харин тэр аз жаргалыг чинь ѳгѳх хүн нь би баймаар байна. Охиныг чинь орлож чадахгүй ч нѳхрийг чинь орлож чадах байх. Уйлсандаа болж хавдаж улайсан нүд, цонхигор царай биш сахиусан тэнгэрийн инээмсэглэл, аз жаргалтай байгааг чинь хармаар байна...Яг одоо надад дурла гэхгүй ээ би чамайг надад дурлах хүртэл хичээх болохоор алхам алхамаар чам руу ойртох болно. Харин чи намайг битгий ѳѳрѳѳсѳѳ түлхээрэй ямар ч ааш гаргасан би тэвчиж, хэцүү байхад чинь аргадаж зѳвхѳн чиний талд байх болохоор ѳѳрѳѳсѳѳ түлхэх хэрэггүй " гээд Гримыг зѳѳлхѳн тэврэн

" Үүнийг бид туршиж үзэх хэрэгтэй надад итгэж байна уу? "

Грим " Үнэхээр чамд итгэж болох уу? Тэдэн шиг минь намайг орхиж явахгүй гэдэгт чинь итгэж болно гэж үү?... Би Жундэд амласан хэрвээ энэ залуу түүний минь явуулсан хүн бол би татгалзахгүй гэж... Түүнд итгэж үзэх хэрэгтэй байх алдаа байсан ч харамсахгүйгээр..."

Грим гараа удаанаар ѳргѳн түүнийг зѳрүүлэн тэвэрлээ.

------------------------------------------------------

Нэг дээвэр дор хоёр ѳѳр ѳѳр ѳрѳѳнд утсаар ярих хоёр

Жунин " Маргааш жинхэнээсээ болзоонд явъя "

Грим " Ѳнѳѳдрийнх шиг зүйл болохгүй гэвэл.. "

Жунин " Болохгүй ээ үнэхээр болохгүй "

Грим инээхгүйг хичээн " би нэг л итгэхгүй байна даа"

Жунин " Амлая?! яасан ч тийм зүйл болохгүй зѳвхѳн хоёулахнаа байна "

Грим " Тэгье ээ"

Жунин " Тэгвэл маргааш уулзъя "

Грим " Ммм "

Жунин " Грим "

Грим " За "

Жунин " Би хамт унтаж болох уу? "

Грим " Юу? үгүй ээ болохгүй... баяртай " гээд утсаа тасаллаа.

Жунин инээд алдсаар " Ийм хурдан ѳѳрчлѳгдѳнѳ гэж мэдсэнгүй шүү! бас их ичимхий ч юм шиг.. "

Нѳгѳѳ талд Грим " Яагаад байна аа? яг анх Жундэтэй дотонсох гэж байсантай адилхан болоод байх чинь эвгүй байна шүү?! " гэсээр утсаа тавиуран дээр тавиад нүдээ анилаа.

Грим ѳѳрѳѳ анзаараагүй боловч тэр үнэхээр ѳѳрчлѳгдсѳн, байнга зангидсан байдаг хѳмсѳг нь тэнийж, үйлчилэгч нарыг хийсэн зүйлыг голж, янз бүрээр загинах нь ч багассан.

Ѳглѳѳ тэд хамтдаа хооллоо.

Жунин хоол идсээр " Ѳдрийн хоолоо битгий идээрэй би ирж авна шүү! "

Грим хоолоо болин түүн рүү хараад " ирж авна? чи хаачих гэж байгаа юм? " гэхэд Жунин түүн рүү харж инээгээд

" Болзох гэж байж нэг гэрээс гарах тэнэг шдээ... болзооны цаг дѳхѳнгүүт гадуур сэлгүүцэж байгаад ирж авъя " гэхэд нь Грим инээлээ.

Жунин түүний инээхыг харан " Хѳѳх инээчихлээ " гэсээр малийна. Гоим хѳмсѳгѳѳ ѳргѳн

" Яасан? инээж болохгүй байсан юм уу? "

Жунин толгой сэгсэрэн " Үгүй ээ мэдээж болно... Хѳѳрхѳн байна " гээд инээхэд Грим ч үл ялиг инээмсэглэн хоолоо идэж эхэллээ. Тэр гаднаа тоохгүй юм шиг байгаа ч дотроо бол зүрх нь хэмнэлээ алдасан байх ' хѳѳрхѳн байна ' энэ үгийг ч бас Жундэ хэлдэг байсан.

Жунин " Нээрээ чи чинжүү иддэггүй

My Heart ||KAI /Completed/Where stories live. Discover now