Даамла ногоон цай барин шатаар ѳгсѳж байхад Жунин " Эгчээ би оруулаад ѳгчихье " гээд цайг авлаа.
__________________________________
Грим ѳрѳѳндѳѳ орж ирэн цүнхээ ор луугаа шидээд хана налан доош суун цурхиран уйллаа. Тэр хэлэмээр байсан үгээ хэлсэн байх... Түүний ээж даруу тѳлѳв хүн болов ч Гримыг хэцүү байх үед нь хажууд нь нэг ч байгаагүй.
Жунин орж ирэн цайгаа тавиуран дээр тавин Гримыг хоёр гар дээрээ ѳргѳхѳд Грим уйлахаа болин Жунин руу харлаа.
Жунин түүний орон дээр суулгаар ѳѳдѳѳс нь харан " Яагаад дандаа уйлж байдаг юм?? " гээд түүний нулимсыг арчилаа.
Грим " Хэцүү байгаа болохоор, Юу ч хийж чадахгүй дээ уур хүрч байна. уйлж байж л дээрдэх юм шиг байна." гэхэд Жунин түүнийг цааш харуулан бэлхүүсээр нь тэврэн толгойгоо мѳрѳн дээр нь тавиад " Чи үүнээс илүүг хийж чадна шүү дээ! Уйллаа гээд юу ч ѳѳрчлѳгдѳхгүй дотор байгаа гомдолоо шууд гаргаж бай дотроо хадаглаад байвал чамд л хэцүү... Гунигт ертѳнцѳѳсѳѳ гараад аз жаргалыг хайж ол. Тэр хүртэл чинь би туслах болохоор " гэхэд Грим түүний гаран дээр гараа тавин санаа алдаад " Айж байна... Аз жаргалаа олчихвол нэгэн ѳдѳр дахиад гунигт ертѳнц рүүгээ орчихвий гэсээр " гээд арагш түүнийг налан нүдээ анилаа.
Жунин түүнийг хэвтүүлэн ѳѳрѳѳ хажуугаар нь орон түүнд гараа дэрлүүлээд үсийг нь илсээр " Надад дотор байгаа хэцүү зүйлээ нуулгүй ярьж болно би нууц сайн хадгалдаг. Бас чиний хувийн сонсогч болж ѳгье " гэхэд Грим юм дуугарсангүй Жунин " Ойлголоо ярихгүй- " гэх түүний үгийг таслан
Грим " Жундэ бид хоёр бизнес гэрлэлтээр гэрлэж байсан. Эхэндээ би түүнээс жийрхэж олигтой ч ярилцаагүй. Харин Жундэ их яриа, хѳгжилтэй болохоор тэр эхэлж дуугарч тодно байхыг хүссэн. Тэрний ачаар бидний харилцаа сайжирч бие биедээ татагдаж эхэлсэн. Удалгүй би жирмэсэн болж Риан минь энэ хорвоод мэндэлсэн... бид хүүхэдтэй болохдоо үнэхээр их баяртай байсан. Нэг сонин зүйл нь бид 7-гийн долоон жил бид бараг л муудалцаж байгаагүй. Угаасаа муудалзах зүйл болдоггүй байсан. Рианыг 5 настай байхад бид Минугын тѳрсѳн ѳдрѳѳр зуслангын байшин руу нь явж байсан. Жундэ ѳчигдѳр нь шѳнѳжингѳѳ ажлиад цурам ч хийгээгүй болохоор би жолоо барьж явсан юм. Тэгээд би хальт ѳѳр юманд сатаарж байгаад замаа сайн харж чадаагүй том ачааны машинтай мѳргѳлдчихсѳн тэр үед ѳвлийн улирал байсан их цас орж халтиргаатай байсан болохоор ачааны машинаас бултаж чадаагүй " гээд хэсэг чимээгүй байснаа " Нүдээ нээгээд харахад би эмнэлгийн орон дээр сэрсэн. Сэрэхэд миний хажууд даамла л байсан. Түүнээс хамгийн түрүүнд нѳхѳр охин хоёроо асуусан гэтэл тэр ' Та 2 сар ухаангүй байсан Риан ослын газар газар дээрээ амьсагаа хураасан харин Жундэ хагалгаагаа дийлэлгүй нас барсан' гэсэн. Би салах ёс байт гуай оршуулшын ёслол дээр нь ч очиж чадаагүй. Тэр ѳдрѳѳс эхлэн миний амьдрал эрс ѳѳрчлѳгдсѳн...Тэдэнгүйгээр амьдарч чадахгүй юм шиг санагдаад амиа хүртэл хорлох оролдсон гэвч би яаж ийж байгаад амьд үлддэг. Магадгүй ингэж зовж амьдрах миний бурханаас ѳгсѳн шийтгэл байх... " гээд нүдээ анилаа.
YOU ARE READING
My Heart ||KAI /Completed/
ActionГуниг, шаналалаар дүүрэн харанхуй амьдралд минь тэр орж ирсэн... гэхдээ санаандгүй бус санаатай..