Part19

249 23 0
                                    

Жунин хацар дээр үнсээд " Томоотой байгаарай за юу? охин минь " гэхэд нь толгой дохин үлдлээ. Тэр найзтайгаа уулзах чухал ажил байна гээд найзтайгаа уулзахаар явж байна. Намайг орхиод...

Даамла намайг шоолж инээн хажууд зогсоно. Хайртай залуугаасаа салах гэж байгаа хүнийг яагаад шоолоод байгаа юм бэ? Муу даамла..

Жунингүй болохоор цаг хугацаа эмгэн хумс шиг л явж ядна. Уйдаж үхэх нь ээ
Цаги харвал Жунин яваад 5 минут ѳнгѳрч... Хэсэг цагын зүү эргүүлэн тоголж байгаад гэрээрээ хэслээ.
Ахын ажилын ѳрѳѳнд орж ирэн компьютераар нь оролдож байгаад нэг юм саналаа. Жундэ... Түүнтэй нүүр тулах цаг болсон байх.

Туслах руу залган түүний хаана байгааг асуухад гэртээ байгаа гэв. Хувцасаа солин даамлад 'гарчихаад ирье ' гэж хэлчихээд жолоочтой хамт Жундэгын гэр лүү хѳдѳллѳѳ.

Тэр яагаад худлаа хэлсэн юм бол? ... Арай ой санамжаа алдсан юм болов уу? Үүнийг хадам ээж аав хоёр мэдээгүй юм шиг байсан.

Бодлыг минь тасалдуулан жолооч " Ирчихлээ эзэгтэй " гэж хэллээ. Цонхоор харавал ганнам дахь хѳрѳнгѳтнүүдыг хотгон байв. Мэдээж шүү дээ тэр чинь баян.
Машинаас буун туслахын ѳгсѳн хаягаар явлаа. 20н давхарын 1025 тоот хаалганы гадаа ирэхэд сандран хамаг бие минь чичирхыг мэдэрлээ. Сандарч бас айж байна. Тэр хэрвээ намайг танихгүй бол яах вэ? би чинь ѳмнѳх тарган Грим биш болсон.

Гүнзгий амьсагаа аван хаалганы хонхыг дарах гэтэл хаалга нь онгорхой байлаа.

" Хаалга аа бүрэн хааж мэддэггүй юм байх даа " амандаа бувтансаар хаалгыг нь зѳѳлхѳн онгойлгон дотогш орлоо. Намайг юу хүлээж авах бол тэр магадгүй намайг мартаад ѳѳр хүнтэй болсон байх яг над шиг...

Үүдэнд бодол болон зогсоход танил хоолой сонсогдлоо. Үнэхээр танил...

Том нүдлэн "Жунин..? " түүний хоолой байна. Бас бараг жил болох гэж байгаа ч Жундэгын сахиусан тэнгэрийнх шиг хоолой.

" Тэгээд..? " энэ Жундэгын хоолой байна.

" Би түүнд дуралчихсан бас бид гэрлэх гэж байгаа. " Харин энэ Жунины хоолой түүнийг ярианаас нь л инээмсэглэж байгааг нь мэдэж байна.

" Бурхан минь Кай чи солиорчихсон юм биш биз дээ чи яаж тэр тарган гахайд дурлаж болох юм..? тэр чинь бас уйтгартай " тэд миний тухай яриад байх шиг байна. Тэр сая намайг тарган гахай гэсэн үү? тийм дээ би тийм байсан. Яг л гахай гэмээр тарган байсан.

My Heart ||KAI /Completed/Where stories live. Discover now